"Таны заавал сонсох 500 цомог" №84 AC/DC, "Back in Black"
"Таны заавал сонсох 500 цомог" №84 AC/DC, "Back in Black"

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

AC/DC, "Back in Black"

Гарсан он: 1980 он
Төрөл: Хард рок, Хэви метал
Үргэлжлэх хугацаа: 42:11
Лэбэл: Albert, Atlantic

Австралийн домогт AC/DC хамтлагийн студийн долоо дахь ‘Back in Black’ цомог нь тус хамтлагийн дуучин Вон Скоттыг нас барсны дараа хамтлагт шинээр орсон дуучин Брайн Жонсоны хамгийн анхны гараа байлаа. AC/DC хамтлаг супер цомгуудын нэг болох Highway to Hell цомгоо 1979 онд гаргасныхаа дараа тэд шууд дараагийн цомгийн ажилдаа орохоор төлөвлөж байсан ч гоцлол дуучин Вон Скотт нас барсан нь хамтлагийнхны хувьд тодорхойгүй нөхцөл байдал бий болсон ч шинэ дуучин хамтлагтаа элсүүлж уран бүтээлээ цааш туурвих болсон нь бидний өнөөдөр танилцаж буй ‘Back in Black’ цомог юм. 

‘Back in Black’ цомог нь тэдний төсөөллөөс ч давсан амжилтыг авч ирсэн юм. Тус цомог дэлхий даяар 50 сая хувь борлогдсон нь хөгжмийн түүхэн дэх хамгийн олон хувь борлуулагдсан цомгуудын нэг болсон байна. 

Цомгийн эхний синглээр алдарт "You Shook Me All Night Long" дуугаа цацсан ба энэхүү гайхалтай дууны үгийг зохиосон зохиогчийн эрхийн маргаан одоо ч үргэлжилсэн хэвээр байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдэгдэж буйгаар дууны үгийг нас барсан дуучин Бон Скотт бичсэн болохыг баталсаар байдаг. 

Харин хоёр дахь синглээр цацсан Rock and Roll Ain't Noise Pollution дуугаар тэд цомгоо эхлүүлсэн байдаг. Энэхүү дууг спортын томоохон арга хэмжээний нээлтэд одоог хүртэл ашигласаар байна. 

 

Ерөөс ‘Back in Black’ цомгоос "You Shook Me All Night Long", "Hells Bells", "Back in Black", "Rock and Roll Ain't Noise Pollution" зэрэг дөрвөн дууг сингл хэлбэрээр цацсан байдаг ч өнөөдөр "Shoot to Thrill" дууг онцлон сонсох нь зүйтэй болов уу. Энэхүү дуу нь гарсан дуруйдаа хит болж байсан бол 30 жилийн дараа Iron Man 2 киноны албан ёсны дуу болсноор дахин хит болсон байна. 

‘Back in Black’

А тал:

1. "Hells Bells" 5:10
2. "Shoot to Thrill" 5:17
3. "What Do You Do for Money Honey" 3:33
4. "Given the Dog a Bone" 3:30
5. "Let Me Put My Love into You" 4:16

В тал:

1. "Back in Black" 4:14
2. "You Shook Me All Night Long" 3:30
3. "Have a Drink on Me" 3:57
4. "Shake a Leg" 4:06
5. "Rock and Roll Ain't Noise Pollution" 4:15 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл