"Таны заавал сонсох 500 цомог" №93 Missy “Misdemeanor” Elliott, 'Supa Dupa Fly'
"Таны заавал сонсох 500 цомог" №93 Missy “Misdemeanor” Elliott, 'Supa Dupa Fly'

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.


 

Missy “Misdemeanor” Elliott, "Supa Dupa Fly"

Гарсан он: 1997 он
Төрөл: Хип хоп, R&B
Үргэлжлэх хугацаа: 60:06
Лэбэл: The Goldmind, Elektra

Америкийн алдарт реппер, дуу зохиогч Мэлисса Анетте Элиотт нь Мисси Эллиотт нэрээр дэлхийд танигджээ. Тэрээр 90-ээд оны эхээр дуу, хөгжмийн карьераа R&B охидын Систа хамтлагаас эхлүүлсэн ба 1997 онд хувийн уран бүтээлээ туурвих болж анхны бие даасан "Supa Dupa Fly" цомгоо гаргасан байна. Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо эмэгтэй репперүүдийн гаргасан анхны цомгуудаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн цомог болох "Supa Dupa Fly" цомгийг танилцуулж байна.

Энэхүү цомгийн бичлэгт ердөө хоёрхон долоо хоногийн хугацааг зарцуулсан байдаг ч маш сайн цомог болж чадсан юм. Цомогт тухайн үеийн супер репперүүд болон дуучид болох Busta Rhymes, Ginuwine, 702, Magoo, Da Brat, Lil' Kim, Aaliyah нартай хамтарсан дуунууд орсон байна.

"Supa Dupa Fly" цомгоос дөрвөн дууг сингл хэлбэрээр цацсан ба хамгийн эхний сингл нь энэхүү нийтлэлийн эхэнд эгшиглэж буй "The Rain (Supa Dupa Fly)" юм. Энэхүү дуу болон клипээрээ Мисси Элиотт гэж хэн болохоо таниулж чадсан байна.

Харин хоёр дахь синглээр цацсан "Sock It 2 Me" дууны клип Мисси Эллиоттын дараа дараачийн клипний үндсэн суурь болж өгсөн байдаг.

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл