"Таны заавал сонсох 500 цомог" №96 R.E.M., 'Automatic for the People'
"Таны заавал сонсох 500 цомог" №96 R.E.M., 'Automatic for the People'

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.


 

R.E.M., "Automatic for the People"

Гарсан он: 1992 он
Төрөл: Альтернатив рок
Үргэлжлэх хугацаа: 48:52
Лэбэл: Warner Bros

90-ээд оны үед ид хүчээ авч, дэлхий даяар Альтернатив рокын гол төлөөлөгч байсан хамтлагуудын нэг болох Америкийн алдарт R.E.M. хамтлаг юм. Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо зориулан тэдний студийн найм дахь цомог болох "Automatic for the People" цомгийг танилцуулж байна.

Тус цомог дахь дуунууд гашуудал, дурсамж, хорвоогийн мөнх бусын тухай өгүүлэх ба гол синглүүдийнх нь найруулга дээр домогт Led Zeppelin хамтлагийн аргил гитарчин Жон Паул Жонес ажилласан байна.

"Automatic for the People" цомог нь гарсан даруйдаа АНУ-д Биллбордын шилдэг цомгийн жагсаалтын 2-т орсон бол Англид хит жагсаалтыг тэргүүлсэн байна.

Цомгийн эхний синглээр цацагдсан "Drive" дууг R.E.M. хамтлагийн гоцлол дуучин Майкл Стайп зохиосон ба компьютер дээр бичсэн анхны дуу нь байлаа.

Харин хоёр дахь синглээр цацсан "Man on the Moon" дуу нь хошин шогийн нэрт жүжигчин Энди Кайфманд зориулан бүтээгдсэн дуу юм.

"Automatic for the People" цомгоос  "Drive", "Man on the Moon", "The Sidewinder Sleeps Tonite", "Everybody Hurts", "Find the River", "Nightswimming" зэрэг зургаан дууг сингл хэлбэрээр цацсан байдаг. Магадгүй эдгээр дуунуудаас олонд хамгийн их хүрсэн нь одоо бидний сонсох "Everybody Hurts" дуу юм.

"Automatic for the People"

А тал: – "Drive side"

"Drive" – 4:31
"Try Not to Breathe" – 3:50
"The Sidewinder Sleeps Tonite" – 4:06
"Everybody Hurts" – 5:17
"New Orleans Instrumental No. 1" – 2:13
"Sweetness Follows" – 4:19

В тал: – "Ride side"

"Monty Got a Raw Deal" – 3:17
"Ignoreland" – 4:24
"Star Me Kitten" – 3:15
"Man on the Moon" – 5:13
"Nightswimming" – 4:16
"Find the River" – 3:50

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл