"Таны заавал сонсох 500 цомог" №111 Radiohead, 'The Bends'
"Таны заавал сонсох 500 цомог" №111 Radiohead, 'The Bends'

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Radiohead, "The Bends"

Гарсан он: 1995 он
Төрөл: Альтернатив рок, Бритпоп, Индирок
Үргэлжлэх хугацаа: 48:37
Лэбэл: Parlophone

Өнөөдөр агуу Радиохийдийн хоёр дахь студийн цомог болох "The Bends" цомгийг танилцуулах болсондоо туйлын баяртай байна. Тэдний 1993 онд гаргасан анхны "Pablo Honey" цомог болон түүнд багтсан алдарт "Creep" дууны араас гарч буй цомог гэдэг утгаар сонсогчдын өндөр хүлээлт дор "The Bends" гарч байлаа. 

Хамтлагийнхны өөрсдийнх нь өгсөн тодорхойлолтоор "The Bends" цомгийн дуунууд нь хувийн шинжтэй агуулгаас хальж нийгэм рүү чиглэсэн, илүү нууцлаг сэдвүүд рүү шилжих эхлэл болсон цомог болжээ. Хөгжим судлаачид ч "The Bends" цомгийг Радиохийдийн "эргэлтийн цэг" болсон гэж үздэг байна. 

"The Bends" цомгоос "My Iron Lung", High and Dry", "Fake Plastic Trees", "Just", "Street Spirit (Fade Out)", "The Bends" зэрэг зургаан дууг синглээр цацсан ба өмнөх "Creep"-ийн хэмжээнд хүрэхүйц амжилтыг үзүүлээгүй ч гайхалтай дуунууд байлаа. 

Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол "The Bends" цомгийн цөм болсон "Street Spirit (Fade Out)". Энэхүү мэдээллийг бэлтгэгч, Радиохийдийн үнэнч сонсогч миний хувьд энэ дууг алдарт "Creep" дуунаас ч илүүд үздэгээ нуух юун. 

"The Bends" цомгийн тухай өгүүлж буй тохиолдолд "Fake Plastic Trees"-ийг сонсолгүй өнгөрөх боломжгүй. Дуучин Том Ёорк: "Миний толгойд ‘Fake Plastic Trees’ зүгээр л ороод ирсэн. Дууны үгнүүдийг дотроо төсөөлөн би ганцаараа инээж байлаа"

Эцэст нь "High and Dry" дууг онцолмоор санагдлаа. Энэхүү дууг Том Йорк 1980-аад оны сүүлчээр Эксетер их сургуулийн оюутан байхдаа анх тоглож байжээ. Гэвч тэр өөрөө дуундаа төдийлөн сэтгэл хангалуун бус байсан тул эхний цомогтоо оруулалгүй орхисон байжээ. 

"The Bends" 

1. "Planet Telex" 4:19
2. "The Bends" 4:06
3. "High and Dry" 4:17
4. "Fake Plastic Trees" 4:50
5. "Bones" 3:09
6. "(Nice Dream)" 3:53
7. "Just" 3:54
8. "My Iron Lung" 4:36
9. "Bullet Proof..I Wish I Was" 3:28
10. "Black Star" 4:07
11. "Sulk" 3:42
12. "Street Spirit (Fade Out)" 4:12 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл