"Scream" клипний минут бүрийн өртөг нь 2.5 сая ам.доллар
"Scream" клипний минут бүрийн өртөг нь 2.5 сая ам.доллар

 

Хөгжим мэдээ, мэдээллийн www.livetv.mn/music сайт үзэгч, сонсогчдынхоо амралтын үдэшт зориулан "Бүх цаг үеийн хамгийн өндөр өртөгтэй видео клипүүд" цуврал мэдээллийг хүргэж байна. 

 

500.000 ам.доллар буюу түүнээс дээш өртгөөр бүтээгдсэн 70 гаруй видео клип байдаг ба тэдгээр клипүүдийг цувралаар танилцах "Бүх цаг үеийн хамгийн өндөр өртөгтэй видео клипүүд" цуврал нийтлэлээ хамгийн өндөр өртөгтэй клипээр эхлүүлж байна. 

Энэхүү жагсаалтад Жанет Жексоны зургаан клип багтсан байдаг бол Майкл Жексон, Бритни Спийрс, Аюуми Такейши нарын тус бүр таван клип багтдаг байна. 

Тус жагсаалтыг ах, дүү Жексон буюу Майкл Жексон, Жанет Жексон нарын 1995 онд бүтээгдсэн "Scream" дууны клип тэргүүлдэг байна. 1995 онд 7 сая ам.доллараар бүтээгдэж байсан уг клипний өртөг одоогийн ханшаар 11.7 сая ам.доллар болж байна. Энэ нь минут бүр нь 2.5 сая ам.доллараар үнэлэгдэж буй хэрэг юм. 

"Scream" дуу нь "Попын хаан" Майклын ес дэх цомог болох "HIStory: Past, Present and Future, Book I" цомгийн гол синглээр цацагдаж байлаа. Дууны агуулга нь тухайн үед Майклыг хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд буруутгах болсон шар хэвлэлүүд рүү чиглэсэн дуу юм. Дуу нь MTV Video Music Awards-аас гурван шагнал хүртсэн бол видео клип нь Гремми наадмын шагналыг хүртэхийн сацуу хамгийн өндөр өртгөөр бүтээгдсэн видео клип гэсэн үзүүлэлтээр дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бүртгэгдсэн байна. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл