"Таны заавал сонсох 500 цомог" №204 Bob Dylan, 'Modern Times'
"Таны заавал сонсох 500 цомог" №204 Bob Dylan, 'Modern Times'

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Bob Dylan, 'Modern Times'

Гарсан он: 2006 он
Төрөл: Бльюз, Американа
Үргэлжлэх хугацаа: 63:04
Лэбэл: Columbia

Домогт Боб Дылан цуврал гурван цомгийн эхний "Time Out of Mind" цомгийг 1997 онд гаргаж, 2001 онд "Love and Theft" цомгоо гаргаж, 2006 онд сүүлийнх нь "Modern Times" цомгоо гаргасан байдаг. Өнөөдөр бидний танилцуулах гэж буй "Modern Times" цомог нь Боб Дыланы студийн 32 дахь цомог бөгөөд уг цомгийг гаргаж байхдаа дуучин маань 65 настай байлаа. Агуу биш гэж үү? 

"Modern Times" цомог хөгжим шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч алдаршсан хэдий ч дуунуудад нь яруу найрагч Хенри Тимродын зохиосон шүлгийн мөрүүдээс авсан гэсэн дуулиан гарч байлаа. 

2007 оны Гремми наадмаас "Modern Times" цомог шилдэг цомгийн шагнал хүртэхээс гадна "Someday Baby" дуу нь шилдэг дууны шагнал хүртсэн байна. 

Нийтлэлийн эхэнд эгшилэх дуу бол цомгийн эхлэл болсон "Thunder on the Mountain" дуу юм. Харин удаах толилуулж буй дуу бол "Rollin' and Tumblin". Энэхүү дуу нь зохиогчийн эрхийн маргаан ихээр дагуулсан дуу байлаа. 

'Modern Times'

1. "Thunder on the Mountain" 5:55
2. "Spirit on the Water" 7:41
3. "Rollin' and Tumblin'" 6:02
4. "When the Deal Goes Down" 5:04
5. "Someday Baby" 4:56
6. "Workingman's Blues #2" 6:07
7. "Beyond the Horizon" 5:36
8. "Nettie Moore" 6:53
9. "The Levee's Gonna Break" 5:43
10. "Ain't Talkin'" 8:48 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл