"Таны заавал сонсох 500 цомог" №213 The Rolling Stones, ‘Tattoo You’
"Таны заавал сонсох 500 цомог" №213 The Rolling Stones, ‘Tattoo You’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Rolling Stones, ‘Tattoo You’

Гарсан он: 1981 он
Төрөл: Рок, Хард рок, Рок энд Ролл
Үргэлжлэх хугацаа: 44:23
Лэбэл: Rolling Stones

Домогт "The Rolling Stones" хамтлагийн Англид гаргасан 16 дахь, Америкт гаргасан 18 дахь студийн цомог болох ‘Tattoo You’ цомгийг танилцуулж байна. 1981 онд гаргасан тус цомогт "The Rolling Stones" хамтлагийн 70-аад онд бичүүлж байсан дуунуудаас орсон байна. Тухайн үед хамтлагийн гишүүдийн дотоод уур амьсгал /хэрүүл, маргаан/ шинэ уран бүтээл туурвихад хүндрэлтэй байсан гэгддэг. Хамтлагийн гитарчин Кейф Ричардс 1993 онд ‘Tattoo You’ цомгийн тухай өгүүлэхдээ: "Бид шинэ уран бүтээл хийж чадахаа больсондоо биш бичлэгийн студид цагаа үрэх биш аялан тоглолтдоо гарахыг зорьсон хэрэг" хэмээн ярьсан байдаг. Тус цомогт 11 дуу багтдаг ба "Black Limousine" болон "No Use in Crying" дуунуудаас бусдыг нь Мик Жаггер, Кейф Ричардс нар зохиожээ.  

Ийнхүү 10 орчим жилийн цаг үед зохиогдож, бичүүлсэн дуунуудын нэгтгэл болох ‘Tattoo You’ цомог нь тэдний шилдэг цомгуудын нэг болсон ба эхний синглээр нь "The Rolling Stones" хамтлагийн шүтэн бишрэгчдийн төдийгүй хөгжим сонирхогчдын одоо ч сонсох дуртай "Start Me Up" дуу цацагдлаа. Хэдийгээр энэ дуу 1978 оны "Some Girls" цомгийн бичлэгийн үеэр зохиогдсон ч тэд уг цомогт оруулалгүй үлдээсэн ажээ. Товчхондоо "гологдсон" дуунуудынх нэг байсан ч супер хит болж чадсан юм. 

Хоёр дахь синглээр цацсан "Waiting on a Friend" дууг бүр 1972 онд зохиосон байдаг. Мик Жаггер: "Анх энэ дууны аялгуу манай хамтлагийнханд бүгдэд нь таалагдаж байсан ч үг нь хараахан бэлэн биш байлаа. Тэгээд л гаргалгүй 10 орчим жил дарагдсан хэрэг"

‘Tattoo You’ цомогт багтдаг улс төрийн сэдэвтэй, тухайн үеийн Английн эдийн засгийн байдлыг егөөдсөн дууны нэг бол "Hang Fire" юм. 

‘Tattoo You’ 

А тал:

1. "Start Me Up" 3:31
2. "Hang Fire" 2:20
3. "Slave" 4:55
4. "Little T&A" 3:23
5. "Black Limousine" 3:32
6. "Neighbours" 3:31

В тал:

1. "Worried About You" 5:16
2. "Tops" 3:45
3. "Heaven" 4:21
4. "No Use in Crying" 3:24
5. "Waiting on a Friend" 4:34 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл