"Таны заавал сонсох 500 цомог" №239 Madonna, ‘Like a Prayer’
"Таны заавал сонсох 500 цомог" №239 Madonna, ‘Like a Prayer’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Madonna, ‘Like a Prayer’

Гарсан он: 1989 он
Төрөл: Поп
Үргэлжлэх хугацаа: 51:16
Лэбэл: Sire, Warner Bros

Дуу зохиогч, дуучин Мадонна өөрийн студийн дөрөв дэх ‘Like a Prayer’ цомгоо залуудаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ээждээ зориулан гаргасан байна. Өөрийн бага нас, өсвөр насны амьдралаас сэдэвлэсэн дуугаар цомгоо нэрлэхийн сацуу гол синглээр нь цацсан нь ‘Like a Prayer’ байлаа. Бурханд дурласан өсвөр насны охины тухай өгүүлэх дуу болон түүний клипийг Ватиканаас буруушаахын зэрэгцээ Пепси компани Мадоннатай байгуулсан зар сурталчилгааны гэрээгээ хүртэл цуцалж байсан аж.

Арилжааны хувьд өндөр амжилттай байж чадсан тус цомог дэлхий даяар 15 сая гаруй хувь борлуулагдаж гаргасан синглүүд нь бүгд хит жагсаалтыг тэргүүлж байжээ.  

‘Like a Prayer’ цомгийн хоёр дахь синглээр цацагдсан "Express Yourself" дуугаараа тэрээр жендерийн тэгш байдлыг хөндсөн нь үзэгчдээс ялангуяа эмэгтэйчүүдээс өндөр үнэлгээ авсан нь мэдээж. Тус дууны клипийг тухай үедээ маш өндөр үнээр буюу таван сая ам.долларын өртөгтэйгээр гүйцэтгэж байжээ. Энэ нь одоогийн ханшаар ойролцоогоор 10 гаруй сая ам.доллар болж байгаа юм. 

Гурав дахь синглээр цацсан "Cherish" дуу нь өмнөх хоёр синглтэй харьцуулахад илүү энгийн сэдэвтэй буюу хайр сэтгэлийн тухай өгүүлэх хөнгөн дуу байсан нь хөгжим шүүмжлэгчдээс магтаал хүртэх шалгаан болжээ.  

 ‘Like a Prayer’

1. "Like a Prayer" 5:41
2. "Express Yourself" (writers and producers: Madonna, Stephen Bray) 4:37
3. "Love Song" (with Prince; writers and producers: Madonna, Prince) 4:52
4. "Till Death Do Us Part" 5:16
5. "Promise to Try" 3:36
6. "Cherish" 5:03
7. "Dear Jessie" 4:20
8. "Oh Father" 4:57
9. "Keep It Together" (writers and producers: Madonna, Bray) 5:03
10. "Spanish Eyes" 5:15
11. "Act of Contrition" 2:19 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл