"Таны заавал сонсох 500 цомог" №268 Paul Simon, ‘Paul Simon’
"Таны заавал сонсох 500 цомог" №268 Paul Simon, ‘Paul Simon’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.


 

Paul Simon, ‘Paul Simon’

Гарсан он: 1972 он
Төрөл: Фолк рок
Үргэлжлэх хугацаа: 34:03
Лэбэл: Columbia, Warner Bros

Америкийн дуу зохиогч, дуучин Пол Саймон уран бүтээлийн хамтрагч Арт Гурфункелийн хамт "Саймон энд Гарфункел" хамтлагаараа уран бүтээл туурвихаа больж ганцаарчилсан уран бүтээлээ туурвих болсон нь 1971 он байлаа. Тэд хамтдаа 1970 онд "Bridge over Troubled Water" цомгоо гаргаснаас хойш тус тусдаа уран бүтээлээ туурвих болсон юм.

Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо танилцуулах Пол Саймоны өөрийнхөө нэрээр гаргасан ‘Paul Simon’ цомог нь хамтлаг тарснаас хойш хоёр жилийн дараа гарсан цомог юм. Гэхдээ энэхүү цомог нь Пол Саймоны анхны ганцаарчилсан цомог бас биш юм. Тэрээр 1965 онд анхныхаа бие даасан "The Paul Simon Songbook" цомгийг гаргаж байлаа. 

Пол Саймон ‘Paul Simon’ цомгийнхоо эхний синглээр алдарт "Mother and Child Reunion" дууг сонгосон нь сонсогчдыг төөрөгдөлд орууллаа. Учир нь энэхүү дуу нь регги хөгжмийн элементтэй байсан нь сонсогчид Пол Саймоны дуу мөн эсэхэд эргэлзэхэд хүргэсэн байна. Гэвч "Mother and Child Reunion" дуу нь тухайн үедээ Ямайк бус хөгжимчний зохиож хит болж чадсан цөөн хэдэн регги дууны нэг байлаа. 

Цомгийн хоёр дахь синглээр цацсан "Me and Julio Down by the Schoolyard" дууны үг нь нэлээдгүй шуугиан тарьсан байдаг. Дуунд хууль зөрчсөн хоёр хүүгийн тухай, тэдний хууль зөрчсөн болохыг ээж нь олж мэдээд цагдаад мэдүүлж буй тухай өгүүлдэг байна. Сонсогчдын дунд өнөөг хүртэл тэр хөвгүүдийн чухам ямар хууль зөрчсөн болохыг мэдэх хүсэл байдаг нь нууц биш. Саймон ч өөрөө энэ талаар тодорхой тайлбар өгч байгаагүй юм. 

Цомогт орсон 11 дууны нэг дуунаас бусдыг нь Пол Саймон өөрөө зохиосон байна. 

‘Paul Simon’

А тал

"Mother and Child Reunion" – 3:05
"Duncan" – 4:39
"Everything Put Together Falls Apart" – 1:59
"Run That Body Down" – 3:52
"Armistice Day" – 3:55

В тал

"Me and Julio Down by the Schoolyard" – 2:42
"Peace Like a River" – 3:20
"Papa Hobo" – 2:34
"Hobo's Blues" – 1:21
"Paranoia Blues" – 2:54
"Congratulations" – 3:42

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл