"Таны заавал сонсох 500 цомог" №307 The Beatles, ‘A Hard Day’s Night’
"Таны заавал сонсох 500 цомог" №307 The Beatles, ‘A Hard Day’s Night’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Beatles, ‘A Hard Day’s Night’

Гарсан он: 1964 он
Төрөл: Рок, Поп рок
Үргэлжлэх хугацаа: 30:10
Лэбэл: Parlophone

Домогт Битлз хамтлагийн студийн гурав дахь "A Hard Day’s Night’" цомгийн бүх дууг Жон Леннон ба Пол Маккартни нар зохиосон байна. Энэ үзүүлэлтээрээ Битлзийн бусад цомгуудаас ялгардаг ба нийт 13 дууны есөн дууг нь Жон Леннон зохиосон байдаг.  

Тус цомог Англид худалдаанд гарахаасаа 14 хоногийн өмнө эхлээд АНУ-д гарсан ба Англи, Америкт гарсан хувилбаруудын дуунууд нь өөр өөр байдаг. 

1987 онд "A Hard Day’s Night’" цомгийг компакт диск хувилбараар гаргасан хэдий ч моно дуугаралттай байсан бол 2009 онд бичлэгийг нь дахин сэргээж стерео хувилбараар дахин хэвлүүлсэн байна. 

Энэхүү нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол мэдээж алдарт "Can't Buy Me Love". "Can't Buy Me Love" дуу нь Битлзийн хамгийн олон хувь борлуулагдсан зургаан синглийн нэг бөгөөд 2012 оны судалгаагаар нийт 1.53 сая хувь борлуулагдаад байлаа. 

Харин цомгийн нэрээр нэрлэгдсэн "A Hard Day's Night" дуу нь гарсан даруйдаа Англи болон Америкт хит жагсаалтуудыг тэргүүлж байлаа. Тус дууны нэрийг бөмбөрчин Ринго Старр өгсөн ба нэгэн ярилцлагадаа: "Бид өдөр, шөнөгүй ажиллаж байсан ба шөнө болсныг ч анзаарах сөхөөгүй ажиллаж байлаа" хэмээсэн нь бий.

‘A Hard Day’s Night’

А тал:

1. "A Hard Day's Night" 2:34
2. "I Should Have Known Better" 2:43
3. "If I Fell" 2:19
4. "I'm Happy Just to Dance with You" 1:56
5. "And I Love Her" 2:30
6. "Tell Me Why" 2:09
7. "Can't Buy Me Love" 2:12

В тал:

1. "Any Time at All" 2:11
2. "I'll Cry Instead" 1:45
3. "Things We Said Today" 2:35
4. "When I Get Home" 2:17
5. "You Can't Do That" 2:35
6. "I'll Be Back" 2:24 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл