"Таны заавал сонсох 500 цомог" №341 Moby, ‘Play’
"Таны заавал сонсох 500 цомог" №341 Moby, ‘Play’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Moby, ‘Play’

Гарсан он: 1999 он
Төрөл: Электроника, даунтемпо, Техно
Үргэлжлэх хугацаа: 63:12
Лэбэл: Moby

Дуучин, хөгжимчин, продюсер Ричард Мелвилл Холлыг дэлхий даяар Мобы нэрээр нь андахгүй мэднэ. Есөн настайдаа төгөлдөр хуур, гитар тоглож сурсан тэрээр 80-аад оны эхээр хэд хэдэн хамтлагт хөгжимчин хийж байгаад 1989 онд хувийн уран бүтээлээ туурвих болжээ. Мобы анхны цомгоо 1992 онд өөрийн нэрээрээ буюу "Мoby" нэртэйгээр гаргаж улмаар 1999 онд гаргасан "Play" цомгоороо олон улсад өөрийгөө бүрэн таниулж чаджээ. Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо танилцуулж буй "Play" цомог нь нь түүний тав дахь студийн цомог бөгөөд дэлхийн 20 гаруй орны хит жагсаалтыг тэргүүлж чадсан цомог болсон юм. "Play" цомог нь электроник хөгжмийн урсгал бүхий бүтээлүүд дотроо хамгийн олон хувь борлуулагдсан цомгоор нэрлэгдэж байсан ба дэлхий даяар 12 сая хувь борлуулагдсан байна. 

Энэхүү нийтлэлийн эхэнд эгшиглэж буй аялгуу бол "Play" цомгийн эхний сингл болох "Honey" юм. Уг дуу нь "Sometimes" хэмээх ардын дуун дээр суурилсан хөгжмийн найруулга бөгөөд "Play" цомог гарахаас найман сарын өмнө цацагдсан байна. 

Харин хоёр дахь сингл болох "Run On" дуу нь 1946 онд зохиогдсон "Run On for a Long Time" дууны шинэчилсэн найруулга юм. 

Харин гурав дахь сингл болох Bodyrock дуу нь Америкийн хип хоп уран бүтээлчид болох Spoonie Gee болон Treacherous Three нарын "Love Rap" дуун дээр суурилсан бүтээл юм. 

Харин дөрөв дэх сингл болох Why Does My Heart Feel So Bad? дууг 1992 онд Мобы өөрөө зохиож байсан ба Play цомогт оруулахдаа анхны хувилбараасаа илүү аялгуулаг, удаашруулсан хувилбараар оруулсан нь энэ юм. 

Эцэст нь танд зөвлөхөд тус Play цомгийг бүтнээр нь сонсохыг зөвлөж байна. Энэ бол таны заавал сонсох ёстой цомгуудын нэг байх болно. 

Moby, ‘Play’

1. "Honey" 3:27
2. "Find My Baby" 3:58
3. "Porcelain" 4:01
4. "Why Does My Heart Feel So Bad?" 4:23
5. "South Side" 3:48
6. "Rushing" 2:58
7. "Bodyrock" 3:34
8. "Natural Blues" 4:12
9. "Machete" 3:36
10. "7" 0:58
11. "Run On" 3:44
12. "Down Slow" 1:32
13. "If Things Were Perfect" 4:16
14. "Everloving" 3:24
15. "Inside" 4:46
16. "Guitar Flute & String" 2:07
17. "The Sky Is Broken" 4:16
18. "My Weakness" 3:37 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл