"Таны заавал сонсох 500 цомог" №343 Meat Loaf, ‘Bat Out of Hell’
"Таны заавал сонсох 500 цомог" №343 Meat Loaf, ‘Bat Out of Hell’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Meat Loaf, ‘Bat Out of Hell’

Гарсан он: 1977 он
Төрөл: Хард рок, поп, прогрессив рок
Үргэлжлэх хугацаа: 46:33
Лэбэл: Cleveland International

Америкийн нэрт дуучин, жүжигчин Майкел Лий Эдейг Meat Loaf хэмээх тайзны нэрээр нь дэлхий андахгүй. Түүний гаргасан Bat Out of Hell, Bat Out of Hell II: Back into Hell, Bat Out of Hell III: The Monster Is Loose хэмээх гурвалсан цомог нь бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай цомгуудаар нэрлэгдсэн байдаг. Анхны Bat Out of Hell цомог нь 1977 онд гарч байсан бол гурав дахь Bat Out of Hell III: The Monster Is Loose нь 2006 онд гарч 50 гаруй сая хувь борлуулагдсан байна. 

Өнөөдөр бид бүхний танилцуулах гэж буй түүний анхны бие даасан цомог болох Bat Out of Hell цомог нь дэлхий даяар 43 сая хувь хувь борлуулагдсан гэсэн тоо бий. Цомогт орсон дуунууд нь ердийн нэг сонсоод өнгөрөх дуунууд биш бөгөөд багахан хэмжээний мюзикл юм. Тухайлбал цомгийн эхний сингл болох "You Took the Words Right Out of My Mouth (Hot Summer Night)" дууны хувьд эрэгтэй, эмэгтэй харилцан яриа бүхий драмаар эхэлдэг. 

Энэхүү нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол Meat Loaf-ийг дэлхийд таниулсан уянгын дуу болох "Two Out of Three Ain't Bad" юм. Тус дуу нь цомгийн хамгийн сүүлд бичигдсэн дуу бөгөөд өмнөх дуунуудтайгаа харьцуулахад илүү "энгийн" дуу байхаар бодолцон бүтээсэн байна. 

Цомгийн гурав дахь сингл болох "Paradise by the Dashboard Light" дуу нь маш урт удаан үргэлжилдгээрээ алдартай дуу. Энэ нь дуунд үргэлжилсэн гурван хэсэг үйл явдал өрнөдөгтэй холбоотой. 

‘Bat Out of Hell’

А тал:

1. "Bat Out of Hell" 9:51
2. "You Took the Words Right Out of My Mouth (Hot Summer Night)" 5:04
3. "Heaven Can Wait" 4:40
4. "All Revved Up with No Place to Go" 4:19

В тал:

5. "Two Out of Three Ain't Bad" 5:26
6. "Paradise by the Dashboard Light" (duet with Ellen Foley) (I. Paradise / II. Let Me Sleep On It / III. Praying for the End of Time) 8:28
7. "For Crying Out Loud" 8:48 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл