"Таны заавал сонсох 500 цомог" №347 Pink Floyd, ‘The Piper at the Gates of Dawn’
"Таны заавал сонсох 500 цомог" №347 Pink Floyd, ‘The Piper at the Gates of Dawn’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Pink Floyd, ‘The Piper at the Gates of Dawn’

Гарсан он: 1967 он
Төрөл: Писхеделик рок, space рок, Экспериментал рок
Үргэлжлэх хугацаа: 41:51
Лэбэл: EMI Columbia, Tower

Домогт "Пинк Флойд" хамтлаг байгуулагдсанаасаа хоёр жилийн дараа анхны цомгоо гаргасан нь бидний өнөөдөр танилцуулах ‘The Piper at the Gates of Dawn’ цомог юм.

Архитектурын чиглэлээр суралцдаг Рожер Уотерс, Ник Мэйсон, Ричард Райт, урлагийн чиглэлээр суралцдаг Сид Барретт нарын оюутнууд 1962 оноос эхлэн янз бүрийн нэрийн дор тоглож байсан бөгөөд 1965 онд "Пинк Флойд Саунд" нэрээр аялан тоглох болсон байна. Тэд 1967 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр дуу бичлэгийн EMI компанитай хамтран ажиллах гэрээг үзэглэснээр мэргэжлийн уран бүтээл туурвих эхлэл тавигдсан гэж үздэг. 

‘The Piper at the Gates of Dawn’ цомгийн нэг онцлог нь "Пинк Флойд" хамтлагийн анхны гишүүдийн нэг Сид Барреттийн оролцсон цорын ганц цомог юм. Тэрээр хамтлагийн дуу зохиогч, дуучин, гоцлол гитарчин байсан ба сэтгэцийн эмээ хэтрүүлэн хэрэглэсэн, сэтгэцийн асуудлаас үүдэлтэйгээр хамтлагаасаа гарсан байдаг. 

Цомгийн дуунуудыг амьд тоглолтын сэтгэмж болон Барреттийн бичсэн дуунууд хэмээн үндсэн хоёр хэсэгт ангилж болох юм. Нийтлэлийн эхэнд эгшиглэж буй дуу бол тус цомгийн эхний сингл болох "Flaming" хэмээх дуу юм. Энэ дууг Сид Барреттийн зохиосон дуу хэдий ч 1968 онд түүний оронд Девид Гилмор хамтлагт ирснээр анхны хувилбараасаа илүүтэйгээр сонсогчдод хүрсэн дуу хэмээн хөгжим судлаачид дүгнэдэг байна. 

Харин "Astronomy Domine" хэмээх дууг Space рок урсгалын эхлэл хэмээн үздэг байна. 

‘The Piper at the Gates of Dawn’ цомгийг танилцуулж буй тохиолдолд бараг бүх дууг нь толилуулмаар байгаа ч хөгжим сонирхогч та бүхэн цомгийг пянзаар сонссон нь юу юунаас илүү гэдэг нь ойлгомжтой. 

"Pow R. Toc H. / Astronomy Domine 

Lucifer Sam 

‘The Piper at the Gates of Dawn’

А тал:

1. "Astronomy Domine" Barrett and Wright 4:12
2. "Lucifer Sam" Barrett 3:07
3. "Matilda Mother" Wright and Barrett 3:08
4. "Flaming" Barrett 2:46
5. "Pow R. Toc H." 4:26
6. "Take Up Thy Stethoscope and Walk" Waters Waters 3:05

В тал:

1. "Interstellar Overdrive" 9:41
2. "The Gnome" Barrett 2:13
3. "Chapter 24" Barrett 3:42
4. "The Scarecrow" Barrett 2:11
5. "Bike" Barrett 3:21
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл