"Таны заавал сонсох 500 цомог" №352 Dire Straits, ‘Brothers in Arms’
"Таны заавал сонсох 500 цомог" №352 Dire Straits, ‘Brothers in Arms’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Dire Straits, ‘Brothers in Arms’

Гарсан он: 1985 он
Төрөл: Поп рок
Үргэлжлэх хугацаа: 47:21
Лэбэл: Vertigo

Английн домогт "Dire Straits" хамтлаг, тэдний супер хит дуунуудыг сонсоогүй хүн нэгээхэн ч үгүй билээ. Тэд түүхэн цаг үедээ дэлхий даяар 100 гаруй сая хувь цомгоо борлуулсан нь бүх цаг үеийн хамгийн шилдэг хамтлагуудын нэг гэдгийнх нь баталгаа юм. 

"Dire Straits" хамтлаг 1978 онд анхны цомгоо хамтлагийнхаа нэрээр гаргаж эхний сингл "Sultans of Swing" дуугаараа өөрсдийгөө таниулж чаджээ. Харин өнөөдөр бидний танилцуулах гэж буй ‘Brothers in Arms’ цомог нь тус хамтлагийн хамгийн алдартай цомог гэхэд ташаа дүгнэлт болохгүй. Энэхүү цомог нь нийт 30 гаруй сая хувь борлуулагдсанаас гадна компакт диск хувилбараар нэг саяас дээш хувь борлуулагдсан анхны цомог болж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 

‘Brothers in Arms’ цомог нь "Dire Straits" хамтлагийн студийн тав дахь бие даасан цомог ба гарсан даруйдаа Английн шилдэг цомгийн жагсаалтыг 14, Америкт Billboard 200 жагсаалтыг 9, Австралийн шилдэг цомгийн жагсаалтыг 34 долоо хоног тус тус тэргүүлсэн байдаг. 

Цомгийн эхний сингл дуугаар "So Far Away" дууг цацсан ба гарсан даруйдаа төдийлөн хит болж чадаагүй ч хожмоо "Dire Straits" хамтлагийн шилдгийн шилдэг 20 дууны нэгээр нэрлэгдсэн дуу юм. 

Нийтлэлийн эхэнд эгшиглэж буй дуу бол мэдээж алдарт "Money for Nothing". Тус дууг "The Police" хамтлагийн Стингтэй хамтран дуулсан байдаг ба дэлхий даяар хит болж чадсан "Dire Straits" хамтлагийн нэрийн хуудас болсон дуунуудыг нэг юм. "Money for Nothing" дуу нь 28 дахь удаагийн Гремми наадмаас шагнал хүртэж байснаас гадна гурав дахь удаагийн "MTV Video Music Awards" оны шилдэг видео клип шагналыг мөн хүртсэн байна. 

Эцэст нь цомгийн нэрээр нэрлэгдсэн "Brothers in Arms" дууг хүлээн авч сонсоно уу. 

‘Brothers in Arms’

А тал:

1. "So Far Away" 3:59
2. "Money for Nothing" (Mark Knopfler, Sting) 7:04
3. "Walk of Life" 4:12
4. "Your Latest Trick" 4:46
5. "Why Worry" 5:22

В тал:

1. "Ride Across the River" 6:58
2. "The Man's Too Strong" 4:40
3. "One World" 3:40
4. "Brothers in Arms" 6:59

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл