"Таны заавал сонсох 500 цомог" №357 ‘Between the Buttons’
"Таны заавал сонсох 500 цомог" №357 ‘Between the Buttons’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Rolling Stones, ‘Between the Buttons’

Гарсан он: 1967 он
Төрөл: Поп рок, писхеделик рок
Үргэлжлэх хугацаа: 38:51
Лэбэл: Decca

Домогт "The Rolling Stones" хамтлагийг мэдэхгүй, дууг нь сонсоогүй хүн байхгүй биз ээ. Манай сайтын эрхлэн явуулдаг "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад тус хамтлагийн хэд хэдэн шилдэг дуунуудыг танилцуулж байсан бол өнөөдөр тэдний 1967 онд гаргасан ‘Between the Buttons’ цомгийг танилцуулж байна. Энэхүү цомог нь "The Rolling Stones" хамтлагийн Британид гаргасан тав дахь, Америкт гаргасан долоо дахь цомог нь болжээ. Британид болон Америкт гаргасан хувилбарууд нь цомог дахь дуунуудын жагсаалтын хувьд ялимгүй өөр байдаг. Тухайлбал "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад багтсан "Let's Spend the Night Together" болон "Ruby Tuesday" дуунууд нь зөвхөн Америкт гаргасан хувилбар дээр нь байдаг аж. 

‘Between the Buttons’ цомгийн онцлог нь хамтлагийн өмнө нь гаргаж байсан цомгуудаас илүү хөгжимлөг цомог болсон хэмээн хөгжим судлаачид дүгнэжээ. Тодруулбал хамтлагийн гишүүн Б.Жонс үндсэн үүрэг болох гитараас гадна орган, маримба, казоо гэх мэт олон төрлийн өвөрмөц хөгжмийн зэмсгүүдээс цомог дахь дуунуудыг баяжуулсан байна.

Мөн түүнчлэн "The Rolling Stones" хамтлагийн менежер Андрью Лоог Олхамын хамгийн сүүлчийн продьюсерээр ажилласан цомог гэдгээрээ бас онцлогтой. 

Цомгийн сингл хувилбараар "Let's Spend the Night Together" болон "Ruby Tuesday" дуунуудыг хамтад нь цацсан ба "Let's Spend the Night Together" дууны тухайд М.Жаггер, К.Ричардс нарын хамтын бүтээл бөгөөд өнөөдрийг хүртэл маш олон уран бүтээлчид ковер хийн дуулжээ. "Let's Spend the Night Together" дууны нэрийг үгчлэн орчуулбал "Шөнийг хамтдаа өнгөрүүлье" хэмээх дуу нь хэт сексийн агуулгатай үгтэй байсан тул Америкийн хит жагсаалтад төдийлөн амжилт олж чадаагүй юм. 

Харин "Ruby Tuesday" дууны хувьд гарсан даруйдаа Америкийн хит жагсаалтыг тэргүүлсэн бол Английн хит жагсаалтад 3-т эрэмбэлэгдэж байлаа. Уг дууг гитарчин К.Ричардс өөрийн найз бүсгүйдээ зориулан бичсэн хайрын тухай дуу юм. 

‘Between the Buttons’ /Британид гаргасан хувилбар/

А тал

1. "Yesterday's Papers" 2:04
2. "My Obsession" 3:17
3. "Back Street Girl" 3:27
4. "Connection" 2:08
5. "She Smiled Sweetly" 2:44
6. "Cool, Calm & Collected" 4:17

В тал

1. "All Sold Out" 2:17
2. "Please Go Home" 3:17
3. "Who's Been Sleeping Here?" 3:55
4. "Complicated" 3:15
5. "Miss Amanda Jones" 2:48
6. "Something Happened to Me Yesterday" 4:55

 

‘Between the Buttons’ /Америкт гаргасан хувилбар/

А тал

1. "Let's Spend the Night Together" 3:38
2. "Yesterday's Papers" 2:01
3. "Ruby Tuesday" 3:16
4. "Connection" 2:08
5. "She Smiled Sweetly" 2:44
6. "Cool, Calm & Collected" 4:17

В тал

1. "All Sold Out" 2:17
2. "My Obsession" 3:20
3. "Who's Been Sleeping Here?" 3:55
4. "Complicated" 3:15
5. "Miss Amanda Jones" 2:48
6. "Something Happened to Me Yesterday" 4:55

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. irgen

    zaaval sonsoh esgui