"Таны заавал сонсох 500 цомог" №392 The Beatles, ‘Let It Be’
"Таны заавал сонсох 500 цомог" №392 The Beatles, ‘Let It Be’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Beatles, ‘Let It Be’

Гарсан он: 1970 он
Төрөл: Рок
Үргэлжлэх хугацаа: 35:10
Лэбэл: Apple

Энэ өдөр үзэгч, сонсогчдодоо зориулан нэгэн гайхалтай цомгийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ бол домогт Битлз хамтлагийн 1970 онд гаргасан тэдний 12 дахь буюу хамгийн сүүлчийн цомог болох ‘Let It Be’ юм. Тус цомог нийтэд танилцуулагдсанаас хойш ердөө сарын дараа хамтлаг тарсан байдаг. 

1968 оны сүүлээр хамтлагийн дотоод уур амьсгал хүндэрч эхэлсэн ба тэд уран бүтээлдээ төдийлөн идэвхтэй оролцохоо болиод байлаа. Чухам тэр л үед Маккартни 14 настайд нь хорт хавдраар өөд болсон ээжийгээ зүүдлэх болсон байна. Нэгэн зүүдэнд нь “Let it be.” хэмээн хэлснийг дуу болгохоор шийдсэн тухайгаа хожмоо дурсан ярьсан нь бий. “Урсгалаар нь явуул. Энэ бүгд аяндаа шийдэгдэнэ” 

‘Let It Be’ цомгийн эхний сингл болох "Get Back" дууны тухайд Жон Леннон хожмоо дурсан ярихдаа: "Get Back нь Lady Madonna-ийн илүү сайн хувилбар юм" хэмээн тодорхойлж хэлсэн байдаг. 

‘Let It Be’ цомгийн танилцуулж байгаа бол Don't Let Me Down дууг сонсолгүй өнгөрч боломгүй. Жон Ленноний Йоко Онод зориулан бичсэн олон дуунуудын нэг нь энэ юм. 

‘Let It Be’

А тал: 
1. "Two of Us" McCartney with Lennon 3:36
2. "Dig a Pony" Lennon 3:54
3. "Across the Universe" Lennon 3:48
4. "I Me Mine" (George Harrison) Harrison 2:26
5. "Dig It" (Lennon, McCartney, Harrison, Richard Starkey) Lennon 0:50
6. "Let It Be" McCartney 4:03
7. "Maggie Mae" (Traditional, arr. Lennon, McCartney, Harrison, Starkey) Lennon with McCartney 0:40
В тал:
1. "I've Got a Feeling" McCartney and Lennon 3:37
2. "One After 909" Lennon with McCartney 2:54
3. "The Long and Winding Road" McCartney 3:38
4. "For You Blue" (Harrison) Harrison 2:32
5. "Get Back" McCartney 3:09

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл