Нийгэмд хүчтэй нөлөөлж, хорвоо ертөнцийг өөрчилсөн урлагийн бүтээлүүд нэлээдгүй. Хөгжим, мэдээ, мэдээллийн www.livetv.mn/music цахим сайтын зүгээс чухам эдгээр уран бүтээлийг сорчлон цуврал хэлбэрээр уншигч, сонсогчдодоо хүргэж байна.
- 1960-аад оны арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг дуу хоолой болон нийгмийг өөрчлөх хэмжээнд хүчтэй нөлөөлөл үзүүлсэн Боб Дыланы "The Lonesome Death Of Hattie Carroll" дууны талаарх нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.
- АНУ-д энх-тайван, хүний эрхийн төлөөх үндэсний хэмжээний баярын өдөр бий болоход хүчтэй нөлөөлөл үзүүлсэн дуу болох Стив Вондерийн "Happy Birthday" дууны талаарх мэдээллийг энд дарж.
- АНУ-ын одод өлсгөлөнд нэрвэгдсэн Африкын ард түмэнд зориулж хөрөнгө босгох зорилгоор We Are The World дууг хамтран дуулж тухайн үедээ 64 сая ам.доллар цуглуулж чадсан тухай нийтлэлийг энд дарж уншина уу.
- Хип хоп урсгалын уран бүтээлчид хийж бүтээсэн уран бүтээлээрээ төдийгүй бодит амьдрал дээр хүртэл сөргөлддөг байсан ч Outcast хамтлаг Hey Ya! дуу тэдний сөргөлдөөнийг намжаахад нөлөөлсөн гэж үздэг. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
- "Х" үеийнхэн, гранж урсгалыг бүрэн төлөөлж чадах домогт Нирвана хамтлагийн "Smells Like Teen Spirit" дууны талаарх нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
- Британийн цэргүүд эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож байсан 28 хүний эсрэг галт зэвсэг ашиглаж 13 хүнийг газар дээр нь хороосон явдлыг эсэргүүцсэн U2 хамтлагийн "Sunday Bloody Sunday" дууны талаарх нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Битлз хамтлагийн Revolution
Агуу Битлз хамтлаг 1966 онд гаргасан "Taxman" дуунаас бусдаар бол улс төрийн үзэл бодлоо дуугаар дамжуулан олон нийтэд илэрхийлэхээс ямагт зайлсхийж ирсэн байдаг. Харин 1968 онд Revolution дуугаараа дайныг эсэргүүцсэн нь Вьетнамын дайныг эсэргүүцэгч хөдөлгөөнийхний сүлд дуу болтлоо нийгэмд хүчтэй нөлөөлсөн юм. 1968 онд Америкт өрнөж байсан Вьетнамын дайны эсэргүүцлийн хөдөлгөөн нь тив алгасаж Англи, Франц, Чех, Мексикт хүртэл оюутнуудын хөдөлгөөн болон өргөжих цаг үетэй давхцан энэ дуу төрсөн байна. Гэвч энэ дуу хамтлагийн дотоод уур амьсгалд таагүй нөхцөл байдлыг үүсгэж байсныг хожмоо тэд дурсан ярьсан нь бий.
Уг дуун дээр гардаг "it's gonna be alright" хэмээх үгийг хэдэнтээ давтан хэлдэг нь Ленноны Энэтхэгт хийсэн бясалгалын шууд нөлөө гэж үздэг байна. Энэхүү дууны бас нэгэн онцлог нь Битлз хамтлагийн хамгийн анхны сурталчилгааны гэрээ хийгдсэн дуу болсон байдаг. 1987 онд спортын "Nike" бренд 500.000 ам.долларын гэрээг байгуулж бүтэн жилийн турш телевизийн сурталчилгаандаа ашигласан байна.
Revolution
You say you want a revolution
Well, you know
We all want to change the world
You tell me that it's evolution
Well, you know
We all want to change the world
But when you talk about destruction
Don't you know that you can count me out
Don't you know it's gonna be alright
Alright, alright
You say you got a real solution
Well, you know
We'd all love to see the plan
You ask me for a contribution
Well, you know
We're all doing what we can
But if you want money for people with minds that hate
All I can tell you is brother you have to wait
Don't you know it's gonna be alright
Alright, alright, al...
You say you'll change the constitution
Well, you know
We all want to change your head
You tell me it's the institution
Well, you know
You'd better free your mind instead
But if you go carrying pictures of Chairman Mao
You ain't gonna make it with anyone anyhow
Don't you know it's gonna be alright
Alright, alright
Alright, alright
Alright, alright
Alright, alright
Alright, alright