"Таны заавал сонсох 500 цомог" №410 Bob Dylan, ‘Time Out of Mind’
"Таны заавал сонсох 500 цомог" №410 Bob Dylan, ‘Time Out of Mind’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Bob Dylan, ‘Time Out of Mind’

Гарсан он: 1997 он
Төрөл: Каунтри, Блюз
Үргэлжлэх хугацаа: 72:50
Лэбэл: Columbia

Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо домогт Боб Диланы студийн 30 дахь ‘Time Out of Mind’ цомгийг танилцуулна. Боб Дилан 1990 онд "Under the Red Sky" цомгоо гаргаснаас хойш Good as I Been to You, World Gone Wrong нэртэй цомгууд гаргасан ч эдгээр цомгууд дахь дуунууд нь Боб Диланы шинэ дуунууд биш бөгөөд хуучин дуунууд болон ковер дуунуудаас бүтсэн цомог байлаа. Харин өнөөдөр бидний танилцуулах гэж буй ‘Time Out of Mind’ цомог нь 1997 онд гарсан ба Боб Диланы шүтэн бишрэгчдэд долоон жилийн дараа ирж буй бэлэг гэлтэй өндөр хүлээлтийн дор бүтсэн цомог юм. Түүний шүтэн бишрэгчид болон хөгжим судлаачид тус цомгийг хамгийн шилдэг цомог гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тэр ч утгаараа Гремми наадмаас оны шилдэг цомгоор шалгарахын сацуу гурван ч шагналыг хүртсэн байна. 

Цомгийн дуундуудыг тусгайлан авч үзье. 

Энэхүү нийтлэлийн эхэнд эгших дуу бол цомгийн эхний сингл болох "Not Dark Yet" дуу юм. Уг дуу хүмүүст шууд хүрсэн ба тухайн үеийн Боб Диланы сэтгэл гутралыг илэрхийлэх дуу болсон байна.

Харин дараагийн сингл болох "Love Sick" дуу нь Гремми наадмаас шагнал хүртэхийн сацуу Америк төдийгүй дэлхийд алдартай Victoria’s Secret-ийн сурталчилгаанд ашиглагдах болсноор хүмүүст илүүтэй хүрсэн байдаг. 

‘Time Out of Mind’ цомгийн Гремми наадмаас бас нэгэн шагнал хүртсэн дуу бол "Cold Irons Bound" юм. Энэхүү дуу нь 1998 оны Гремми наадмаас оны шилдэг рок дуу шагналыг хүртсэн байна. 

‘Time Out of Mind’ 

1. "Love Sick" 5:21
2. "Dirt Road Blues" 3:36
3. "Standing in the Doorway" 7:43
4. "Million Miles" 5:52
5. "Tryin' to Get to Heaven" 5:21
6. "'Til I Fell in Love with You" 5:17
7. "Not Dark Yet" 6:29
8. "Cold Irons Bound" 7:15
9. "Make You Feel My Love" 3:32
10. "Can't Wait" 5:47
11. "Highlands" 16:31

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл