"Таны заавал сонсох 500 цомог" №433 George Harrison, ‘All Things Must Pass’
"Таны заавал сонсох 500 цомог" №433 George Harrison, ‘All Things Must Pass’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

  

George Harrison, ‘All Things Must Pass’

Гарсан он: 1970 он
Төрөл: Рок, Фолк рок
Үргэлжлэх хугацаа: 105:59
Лэбэл: Apple

Домогт Битлз хамтлаг тарсны дараа гоцлол гитарчин Жорж Харрисоны бие даан гаргасан анхны "All Things Must Pass" цомгийн өнөөдөр танилцуулах болно. Тус цомгийн хавтасны зураг нилээн өвөрмөц бөгөөд ихэнх ажиглагчид цэцэрлэгт суугаа Жорж Харрисоны зургийг "Тэрээр Битлзээс хараат бус гэдгээ илэрхийлж буй хэлбэр" хэмээн тодорхойлсон байдаг. 

Тус цомгийг 1968 онд Жорж Харрисон Америкт очсоныхоо дараа эхлүүлсэн бөгөөд түүнд цомог гаргах ганцаарчилсан уран бүтээл туурвихад Боб Дилан, Эрик Клаптон нар хүчтэй нөлөө үзүүлсэн байна.

"My Sweet Lord", "What Is Life", "Isn't It a Pity" зэрэг хит дуунууд бүхий ‘All Things Must Pass’ цомог нь дэлхийн маш олон орнуудын хит жагсаалтыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлж байжээ. Жорж Харрисон нас барахаасаа нэг жилийн өмнө буюу 2001 оны нэгдүгээр сард "All Things Must Pass" цомгийн 30 жилийн ойд зориулан дахин хэвлүүлж гаргасан байдаг. 1999 онд Жорж Харрисоны гэрт гэмт этгээд дайран орж хэд хэдэн удаа цээжинд нь хутгалж улмаар 2011 онд тэрээр уушгины хорт хавдраар нас барсан юм. 

"All Things Must Pass" цомгийн хамгийн эхний сингл болох "My Sweet Lord" дуу нь Битлз хамтлаг тарснаас хойш тус хамтлагийн хуучин гишүүний гаргасан хамгийн анхны супер хит дуу болж чадсан юм.   

Цомгийн дараагийн супер хит дуу бол What Is Life юм. 

"All Things Must Pass" цомгийг танилцуулж байгаа тохиолдолд "Isn't It a Pity" дууг танилцуулахгүй өнгөрч болохгүй. 2018 онд түүний 75 насны төрсөн өдрөөр Эрик Клаптон болон олон алдартнууд түүнд хүндэтгэл үзүүлэн "Isn't It a Pity" дууг ковер хийн дуулсан хувилбарыг толилуулж байна. 

 

‘All Things Must Pass’ 

Нэгдүгээр тал:

"I'd Have You Anytime" (Harrison, Bob Dylan) – 2:56
"My Sweet Lord" – 4:38
"Wah-Wah" – 5:35
"Isn't It a Pity (Version One)" – 7:10

Хоёрдугаар тал:

"What Is Life" – 4:22
"If Not for You" (Dylan) – 3:29
"Behind That Locked Door" – 3:05
"Let It Down" – 4:57
"Run of the Mill" – 2:49

Гуравдугаар тал:

"Beware of Darkness" – 3:48
"Apple Scruffs" – 3:04
"Ballad of Sir Frankie Crisp (Let It Roll)" – 3:48
"Awaiting on You All" – 2:45
"All Things Must Pass" – 3:44

Дөрөвдүгээр тал:

"I Dig Love" – 4:55
"Art of Dying" – 3:37
"Isn't It a Pity (Version Two)" – 4:45
"Hear Me Lord" – 5:46

Тавдугаар тал:

"Out of the Blue" – 11:14
"It's Johnny's Birthday" (Bill Martin, Phil Coulter, Harrison) – 0:49
"Plug Me In" – 3:18

Зургаадугаар тал:

"I Remember Jeep" – 8:07
"Thanks for the Pepperoni" – 5:31

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл