www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
Beck, ‘Sea Change’
Гарсан он: 2002 он
Төрөл: Фолк роъ
Үргэлжлэх хугацаа:52:24
Лэбэл: Gelfen
Америкийн дуу зохиогч, дуучин, хөгжмийн продьюсер Бек Хансен нь фолк, панк, сөүл, хип хоп, электроник, альтернатив рок зэрэг хөгжмийн олон төрлөөр уран бүтээлээ туурвидаг хөгжмийн нэрт төлөөлөгч юм. Тэрээр 1989 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн ба бие даасан 14 студийн цомгоо гаргаад байгаа юм. Өнөөдөр бидний танилцуулах гэж буй "Sea Change" цомог нь түүний найм дахь студийн цомог юм. Тус цомгийн онцлог нь Бекийн өмнөх уран бүтээлүүдийг бодвол илүү уянгийн, ганцаардал мэдрэгдсэн шинжтэй болсон байдаг. Энэ нь түүний хувийн амьдралтай холбоотой бөгөөд уг цомгийг бичүүлж байх үест Бек урт удаан үерхсэн найз бүсгүйгээсээ салсан байлаа. Дуу бүрээ зүрх сэтгэлийн гүнээсээ зохиож, дуулсан нь өнөөдрийг хүртэлх Бекийн хамгийн сайн цомог болоход хүчтэй нөлөө үзүүлсэн нь мэдээж.
Одоо бүгдээрээ цомгийн шилдэг дуунуудтай танилцъя.
Lost Cause
"Sea Change" цомгийн танилцуулгыг энэ дуугаар эхлүүлж байгаа нь учиртай. Цомгийн үндсэн агуулгыг шууд тодорхойлж чадахуйц дуу болохоор тэр.
Guess I'm Doing Fine
"Уг дууг маш олон удаа бичүүлсний эцэст төгс хувилбараа гаргаж авсан" хэмээн Бек дурсон ярьсан байдаг ба үнэхээр ч сэтгэл шингэсэн дуу болж хөгжим судлаачдаас өндөр үнэлгээ авсан байна.
It's All in Your Mind
Харин энэ дуу цомог гарахаас өмнө /1995 онд/ зохиосон хэдий ч "Sea Change" цомогт дахин бичүүлж оруулсан нь тун зөв алхам болсон байдаг. Уг дууг Бек "хувьсан өөрчлөгдсөн дуу" хэмээн тодорхойлсон ба ямар нэг шалтгааны улмаас сүүлийн үед огт дуулахаа больсон байна.
‘Sea Change’
1. "The Golden Age" 4:35
2. "Paper Tiger" 4:36
3. "Guess I'm Doing Fine" 4:49
4. "Lonesome Tears" 5:38
5. "Lost Cause" 3:47
6. "End of the Day" 5:03
7. "It's All in Your Mind" 3:06
8. "Round the Bend" 5:15
9. "Already Dead" 2:59
10. "Sunday Sun" 4:44
11. "Little One" 4:27
12. "Side of the Road" 3:23