"Таны заавал сонсох 500 цомог" №462 R.E.M., ‘Document’
"Таны заавал сонсох 500 цомог" №462 R.E.M., ‘Document’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

R.E.M., ‘Document’

Гарсан он: 1987 он
Төрөл: Альтернатив рок
Үргэлжлэх хугацаа:39:51
Лэбэл: I.R.S.

Альтернатив рок урсгалын анхдагчдын нэг R.E.M. хамтлагийг дэлхий нийтэд таниулсан алдарт The One I Love дуу нь та бидний өнөөдөр танилцаж буй ‘Document’ цомогт нь багтдаг. Уг цомог нь тэдний студийн тав дахь цомог бөгөөд Альтернатив хөгжмийн суурь дуугаралт энэхүү цомгоос мэдрэгддэг хэмээн хөгжим судлаачид дүгнэсэн байна. 

‘Document’ цомгийн эхний сингл болох The One I Love байсан бол хоёр дахь сингл "It's the End of the World as We Know It (And I Feel Fine)" хэмээх нэлээдгүй урт нэр, гүн агуулгатай дуу байлаа. 

Харин олон нийтэд цомгийн танилцуулга хэлбэрээр цацсан гурав дахь сингл Finest Worksong дуу нь Англи улсад хит жагсаалтуудыг тэргүүлсэн байдаг. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл