"Таны заавал сонсох 500 цомог" №464 Def Leppard, ‘Hysteria’
"Таны заавал сонсох 500 цомог" №464 Def Leppard, ‘Hysteria’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

Def Leppard, ‘Hysteria’

Гарсан он: 1987 он
Төрөл: Хард рок, Глам метал
Үргэлжлэх хугацаа:62:32
Лэбэл: Phonogram (Европ), Mercury (АНУ болон Япон)

Английн домогт Def Leppard хамтлагийн бөмбөрчин Рик Аллен 1984 онд автын ослоор зүүн гараа алдсан ч хамтлагаа, хөгжмөө орхилгүй өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа нь гайхамшиг. Тэрээр осолд орсноосоо хойш гурван жилийн турш өөрөө өөртэйгөө тэмцэлдсэний хүчинд алдарт ‘Hysteria’ цомог нийтэд хүрч уг цомгийн нэрийг Рик Аллен өөрөө өгч байсан түүхтэй.

Уг цомог Деф Леппардын өнөөг хүртэлх хамгийн их борлуулалттай цомог бөгөөд дэлхий даяар 25 сая гаруй хувь борлогдсон ба түүний дотор АНУ-д 12 сая зарагдсан байдаг. ‘Hysteria’ цомог нь Billboard 200 ба Англид шилдэг цомгийн жагсаалтыг аль алинд нь тэргүүлж байсан юм.

‘Hysteria’ цомогт долоон супер хит дуу орсон байдаг ба хоёр дахь сингл болох "Animal" дуу нь хамтлагийн түүхэнд байгаагүй өндөр амжилттай үзүүлсэн юм. 

Харин эхний сингл болох Woman дууны видео клипэнд Рик Аллен анх удаа нэг гаргүйгээр бөмбөрөө тоглож буй дүрсийг олон нийт харсан байдаг. 

‘Hysteria’ цомогт орсон бас нэгэн хит дуу болох "Pour Some Sugar on Me" дуу нь 80-аад оны хамгийн шилдэг дуугаар нэрлэгдэж байлаа. 

Эцэст нь цомгийн нэрээр нэрлэгдсэн ‘Hysteria’ дууг толилуулж байна.  

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл