"Таны заавал сонсох 500 цомог" №466 Coldplay, ‘A Rush of Blood to the Head’
"Таны заавал сонсох 500 цомог" №466 Coldplay, ‘A Rush of Blood to the Head’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Coldplay, ‘A Rush of Blood to the Head’

Гарсан он: 2002 он
Төрөл: Альтернатив рок, Бритпоп
Үргэлжлэх хугацаа:54:08
Лэбэл: Coldplay, Ken Nelson

2001 оны есдүгээр сарын 11-ны өдөр АНУ-ын ихэр хоёр цамхаг  Террористуудын халдлагад өртөсний дараахан цомгийн ажил эхэлсэн болоод ч тэр үү цомогт орсон зарим дуунуудын аялгуу, сэдэв уг үйл явдалтай холбоотой байдаг. Үнэхээр ч аялгуу, дууны сэдвийн хувьд төгс цомог болсон нь уг цомгийн борлуулалтаар шууд тодорхойлогдох ба гарсан даруй Их Британид шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг тэргүүлэхийн сацуу 21-р зууны Их Британийн шилдэг цомгийн 8 дугаарт эрэмбэлэгдэх болсон байна. ‘A Rush of Blood to the Head’ цомог дэлхий даяар нийт 15 сая хувь, зөвхөн Их Британид 2.7 сая хувь борлогдсон байдаг. 

Хамтлагийн ахлагч Мартин цомгоо тодорхойлж хэлэхдээ: Эдгээр дуунууд нь зохиомол зохиол хэлбэрээр бичигдсэн, яг үлгэр шиг бүгд эхлэл төгсгөлтэй, төгсгөл нь гайхалтааар дуусдаг. Гэхдээ харамсалтай нь бодит амьдрал үүн шиг биш нь харамсалтай" хэмээжээ.

"A Rush of Blood to the Head" цомог нь Америкийн дуу бичлэгийн академийн Греммийн шагналыг "Оны шилдэг бичлэг" номинациар хүртэхийн сацуу уг цомгийн гурав дахь сингл "Clocks" дуу нь "оны шилдэг бичлэг"-ийн шагналыг хүртсэн байна. Энэхүү дууг youtube суваг дээр одоогоор 286 сая гаруй удаагийн үзэлттэйгээс гадна "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад орсон байна. Манай сайт уг жагсаалтыг цувралаар хүргэж байсныг санаж байгаа биз ээ. Уг дууны тухай нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Цомгийн эхний сингл болох "In My Place" дуу нь хөгжим судлаач, шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авсан бөгөөд 45 дахь удаагийн Грэмми наадмын шагнал гардуулах ёслолд "Шилдэг Рок Дуу" номинацид нэр дэвшин шагнал хүртсэн юм. 

Харин цомгийн хоёр дахь сингл болох "The Scientist" дуу нь үндсэндээ төгөлдөр хуур дээр суурилан бүтээгдсэн байна. 

‘A Rush of Blood to the Head’

1. "Politik" 5:18
2. "In My Place" 3:48
3. "God Put a Smile upon Your Face" 4:57
4. "The Scientist" 5:09
5. "Clocks" 5:07
6. "Daylight" 5:27
7. "Green Eyes" 3:43
8. "Warning Sign" 5:31
9. "A Whisper" 3:58
10. "A Rush of Blood to the Head" 5:51
11. "Amsterdam" 5:19
Нийт үргэлжлэх хугацаа: 54:08 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл