www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
The Fugees, ‘The Score’
Гарсан он: 1996 он
Төрөл: Альтернатив хип хоп
Үргэлжлэх хугацаа:60:52
Лэбэл: Ruffhouse, Columbia
Америкийн алдарт Фужийс хамтлагийн хамгийн сүүлчийн алдарт The Score цомог 1996 онд сонсогчдын хүртээл болсон байдаг. Хип хоп урсгалын шинэ дуугаралт байж чадсан The Score цомог 39 дэх удаагийн гремми наадмаас оны шилдэг Хип хоп цомог шагналыг хүртэж байсны дээр Биллбордын жагсаалтыг тэргүүлж байлаа. Фужийс хамтлагийн эхний цомог болох Blunted on Reality нь төдийлөн амжилт олж чадаагүй нь тэдэнд илүү их хичээх шаардлагатайг ойлгуулсных болов уу. Тэд ч ажлаа сайн хийж супер хит дуунууд бүхий The Score цомгоо бүтээсэн талаар хожмоо дурсан ярьсан нь бий. Уг цомгийн гол маркетинг нь хүн бүрийн мэдэх хуучны хит дууг өөрсдийн найруулгаар шинэчлэн ковер дуулсан явдал байлаа. Энэ нь алдарт Killing Me Softly болон No Woman no Cry дуунуудын ковер хувилбарыг цомогтоо багтаасан нь тун оновчтой шийдэл байсан юм.
Цомгийн эхний сингл Fu-Gee-La дууг 1995 оны сүүлээр гаргасан ба тус хамтлагийн хамгийн өндөр борлуулалттай сингл дуу болсон юм.
Харин хоёр дахь сингл дуугаар тэртээх 1971 онд зохиогдож байсан Killing Me Softly with His Song дууны ковер хувилбар байлаа. Уг сингл зөвхөн Англид 1.3 сая хувь борлуулагдсан байдаг. Гэвч энэхүү сингл Фужийс хамтлагийг нэр алдрын оргилд хүргэхийн сацуу хамтлаг тарах гол үндэс болсон гэж үздэг.
The Score цомогт орсон дараагийн сингл болох "Ready or Not" бас л гайхамшигтай дуу. Уг дууг АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама өөрийнхөө хамгийн сонсох дуртай дуу хэмээн хэлж байсан удаатай.
Домогт Боб Марлыгийн "No Woman, No Cry" дууг маш олон хамтлаг, дуучид ковер хийн дуулж байснаас магадгүй хамгийн супер хувилбар нь Фужийс хамтлагийн хувилбар байж мэднэ. "No Woman, No Cry" дууны ковер хувилбаруудыг сонсохыг хүсвэл энд дарна уу.
‘The Score’
1. "Red Intro" 1:51
2. "How Many Mics" 4:28
3. "Ready or Not" 3:47
4. "Zealots" 4:20
5. "The Beast" 5:37
6. "Fu-Gee-La" 4:20
7. "Family Business" (featuring John Forté and Omega) 5:43
8. "Killing Me Softly" 4:58
9. "The Score" (featuring Diamond D) 5:02
10. "The Mask" 4:50
11. "Cowboys" (featuring Pace 1, Young Zee and Ra Digga) 5:23
12. "No Woman, No Cry" Vincent Ford 4:33
13. "Manifest" / "Outro" 5:59