Нийгэмд хүчтэй нөлөөлж, хорвоо ертөнцийг өөрчилсөн урлагийн бүтээлүүд нэлээдгүй. Хөгжим, мэдээ, мэдээллийн www.livetv.mn/music цахим сайтын зүгээс чухам эдгээр уран бүтээлийг сорчлон цуврал хэлбэрээр уншигч, сонсогчдодоо хүргэж байна.
- 1960-аад оны арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг дуу хоолой болон нийгмийг өөрчлөх хэмжээнд хүчтэй нөлөөлөл үзүүлсэн Боб Дыланы "The Lonesome Death Of Hattie Carroll" дууны талаарх нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.
- АНУ-д энх-тайван, хүний эрхийн төлөөх үндэсний хэмжээний баярын өдөр бий болоход хүчтэй нөлөөлөл үзүүлсэн дуу болох Стив Вондерийн "Happy Birthday" дууны талаарх мэдээллийг энд дарж.
- АНУ-ын одод өлсгөлөнд нэрвэгдсэн Африкын ард түмэнд зориулж хөрөнгө босгох зорилгоор We Are The World дууг хамтран дуулж тухайн үедээ 64 сая ам.доллар цуглуулж чадсан тухай нийтлэлийг энд дарж уншина уу.
- Хип хоп урсгалын уран бүтээлчид хийж бүтээсэн уран бүтээлээрээ төдийгүй бодит амьдрал дээр хүртэл сөргөлддөг байсан ч Outcast хамтлаг Hey Ya! дуу тэдний сөргөлдөөнийг намжаахад нөлөөлсөн гэж үздэг. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Smells Like Teen Spirit
Зөвхөн нэг дуу бүхэл бүтэн үеийнхнийг төлөөлнө гэвэл итгэхэд бэрх. Гэвч нэг дуу "Х" үеийнхэн, гранж урсгалыг бүрэн төлөөлж чадсан нь домогт Нирвана хамтлагийн "Smells Like Teen Spirit" юм. Судлаачид 1965-1980 онуудад төрсөн хүүхдүүдийг "Generation X" буюу "Х" үеийнхэн хэмээн тодорхойлсон байдаг. Энэ үеийнхэн бусад хүмүүстэй харьцуулахад нийгмийн шилжилтийн улмаас дэлхий даяар (ялангуяа АНУ-д) эцэг, эхийн хяналт султай өссөн, гэр бүл салалтын золиос болсон байх нь элбэг. 1990-ээд оны үест "Х" үеийнхний сонирхол гранж рок, хип хоп урсгал байлаа. Гранж рок урсгалын дууны үгс нь харанхуй, уур уцаартай, нийгмийн хараат бус байдал зэрэг сэдвүүд голчилдог байсан ба гол төлөөлөгчид нь Nirvana, Pearl Jam, Alice in Chains, Stone Temple Pilots зэрэг хамтлагууд байлаа. Энд Нирвана хамтлаг түүний алдарт Nevermind цомог голлох төлөөлөл нь байлаа.
Smells Like Teen Spirit дууны амжилт болоод бусад зүйлсийг нурших нь илүүц биз. Уг дуу "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтын №9-т орсон нь ямар гайхалтай дуу болохын баталгаа юм.