"Таны заавал сонсох 500 цомог" №472 George Michael, ‘Faith’
"Таны заавал сонсох 500 цомог" №472 George Michael, ‘Faith’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

George Michael, ‘Faith’

Гарсан он: 1987 он
Төрөл: R&B, Поп
Үргэлжлэх хугацаа:58:04
Лэбэл: Columbia, Epic

Английн алдарт дуучин Жеорж Майклыг дэлхий нийтэд таниулсан цомог бол түүний анхны "Faith" цомог. Уг цомогт орсон "Look at Your Hands" дуунаас бусад бүх дуугаа Жеорж Майкл өөрөө зохиосон ба дуу бүр нь дуучны өөрийнх хайр сэтгэлийнх нь асуудал бүхий сэдэвтэй. Аливаа уран бүтээлчийн хамгийн анхны цомог UK Chart болон Вилбордын жагсаалтыг тэргүүлэх нь ховор байдаг ч Жеорж Майклын "Faith" цомог хэдэн долоо хоногийн турш хит жагсаалтуудыг тэргүүлсэн байна. Мөн түүнчлэн Английн эрэгтэй дуучдаас нэг цомгийн дөрвөн сингл нь Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлсэн цорын ганц дуучин бол Жеорж Майкл болон түүний "Faith" цомгийн "Faith", "Father Figure", "One More Try", "Monkey" дуунууд нь юм. Тийм ч учраас борлуулалт нь маш сайн байж дэлхийн даяар 25 сая гаруй хувь борлуулагдсан нь Бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай цомгийн нэг гэх үнэлэмжийг авсан байна. 

"Faith" цомгийн хамгийн эхний сингл болох I Want Your Sex дууг BBC телевиз тухайн үедээ олон нийтэд нэвтрүүлэхийг хориглож байсан түүхтэй. 

Харин цомгийн нэрээр нэрлэгдсэн "Faith" сингл дуу нь Англи, Америк, Австрали, Канад зэрэг орнуудын хит жагсаалтыг тэргүүлэхийн сацуу 1988 оны шилдэг дуугаар нэрлэгдэж байсан аж. Уг дуу нийт цацагдснаас 10 жилийн дараа алдарт Limp Bizkit хамтлаг ковер хийн дуулсан нь дахин хит болгоход хүчтэй нөлөөлсөн нь байдаг.

Цомгийн гурав дахь сингл Father Figure дууг сонсохгүй өнгөрч боломгүй. 

‘Faith’

Нэгдүгээр тал

1. "Faith" 3:16
2. "Father Figure" 5:36
3. "I Want Your Sex" (Parts 1 & 2) 9:17
4. "One More Try" 5:50
Хоёрдугаар тал

5. "Hard Day" 4:48
6. "Hand to Mouth" 4:36
7. "Look at Your Hands" 4:37
8. "Monkey" 5:06
9. "Kissing a Fool" 4:35 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл