"Үргээлэг-1, 2", "Бодлын хулгайч" киногоор олонд танигдсан жүжигчин Ж.Баясгалан авто ослын улмаас хоёр жил гаруй хугацаанд суумгай болон амьдралын төлөө, хөл дээрээ босохын төлөө тэмцэж байна.
Түүний босох тулгуур хүч нь хайр байна, тулах багана нь хань нь байна гэдэгт эргэлздэггүй Ж.Баясгалан ханьтайгаа хамтран "Чин зүрх" дууг дуулан, клипийг нь цацсан байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа:
"Туулж яваа амьдралын түүхээсээ хуваалцсан илтгэл минь олон хүнд хүрч урам зориг өгсөн гэдгийг сонсох өөрт минь урам болон урагшлах хүч нэмэв. Хайр агуу хүчтэй шиг дуу тийм их хүчтэй. Хайр гэрэлтсэн харцаар биесээ ширтэн бидний дууг сонсож амандаа аялаасай хэмээн аз жаргал баяр баясал төрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж хамтдаа дуулсан энэхүү дуугаа бэлэг болгон өргөж байна"
Гайхамшигтай сайхан бүтээл байна. Тэнгэр тэтгэнээ Баясаа! Муу бүхнийг давна аа, та хоёр. Итгэж байна.