www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
The Stone Roses, ‘The Stone Roses’
Гарсан он: 1989 он
Төрөл: Альтернатив рок, Нео писхеделик
Үргэлжлэх хугацаа:49:02
Лэбэл: Силвертон
Английн the Stone Roses хамтлагийн анхны бие даасан цомгоо нийтлэг жишгийн дагуу хамтлагийнхаа нэрээр гаргасан байдаг. Уг цомгийн бичлэгийн продьюсерээр алдарт Пинк Флойд хамтлагийн Meddle цомог дээр ажилласан Жон Лики ажилласан байна. Stone Roses цомгийг анх гарсан даруйд сонсогчид төдийлөн ойлгож таашаагаагүй хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр цомгийн нэр хүнд дээшилж хөгжмийн ертөнцийн чамин дуугаралтуудын нэг гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Хөгжим шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авах болсон нь тэдний амьд тоглолтууд байсан юм.
Stone Roses цомог 1999 онд болон 2009 онд буюу цомог гарснаас хойш 10 болон 20 жилийнхээ ойгоор дахин бичлэгт орж гарч байсан нь уг цомгийн чадал чансааг шууд тодорхойлж буй хэрэг биз ээ. Англи улсад гаргасан үндсэн цомог нь 11 дуутай хэдий ч АНУ-ын зах зээлд гаргасан цомог нь 13 дуутайгаар гарсан байдаг.
Stone Roses цомог:
1. "I Wanna Be Adored" 4:52
2. "She Bangs the Drums" 3:42
3. "Waterfall" 4:37
4. "Don't Stop" 5:17
5. "Bye Bye Badman" 4:04
6. "Elizabeth My Dear" 0:53
7. "(Song for My) Sugar Spun Sister" 3:25
8. "Made of Stone" 4:10
9. "Shoot You Down" 4:10
10. "This Is the One" 4:58
11. "I Am the Resurrection"
Бидний өнөөдөр хамгийн эхэнд танилцуулсан Fools Gold дуу нь Америкийн зах зээлд зориулж гаргасан цомогт нь багтсан дуу юм. Харин бидний дараачийн толилуулах дуу бол цомгийн хоёр дахь дуу болох She Bangs the Drums. Уг дууны клипээр The Stone Roses хамтлаг анх удаа хөгжмийн ертөнцөд гарч ирэн мэндчилж байлаа.
Цомогт орсон гайхамшигт гитарын гоцлол бүхий I Am the Resurrection дууг толилуулахгүй өнгөрч болшгүй.