"Таны заавал сонсох 500 цомог" №500: OutKast, ‘Aquemini’
"Таны заавал сонсох 500 цомог" №500: OutKast, ‘Aquemini’

 

 

№500: OutKast, ‘Aquemini’

  • Гарсан он: 1998 он
  • Төрөл: Хип Хоп
  • Үргэлжлэх хугацаа:74:47
  • Лэбэл: LaFace/Arista/BMG

‘Aquemini’ цомог нь "Таны заавал сонсох 500 цомог" жагсаалтад багтсан цөөхөн хэдэн хип хоп урсгалын цомгийн нэг бөгөөд OutKast хамтлагийн гурав дахь студийн цомог юм. Дуунуудын утга, санаа нь хүний мөн чанар, донтолт, хүн хоорондын харилцаа зэрэг нарийн сэдвүүдийг агуулсан байдаг нь хөгжим шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Тэр ч утгаараа цомог гарсан даруйдаа Billboard болон Top R&B/Hip-Hop жагсаалтын дэд байранд бичигдсэн байдаг.   

Учир нь уг дуунд гардаг хүний эрхийн төлөө тэмцэгч Роза Паркс өөрийнх нь нэрийг зөвшөөрөлгүйгээр дуундаа ашигласан, зан авирыг нь гүтгэсэн үндэслэлээр цомог гарснаас нэг жилийн дараа буюу 1999 онд шүүхэд хандсан байдаг. Шүүх түүний нэхэмжлэлийг үндэслэлгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон ч 2003 онд давж заалдах шатны шүүхээс OutKast хамтлаг болон LaFace рекордсыг Роза Парксын нэр хүндийг залуучуудын дунд өсгөхөд тодорхой ажил хийхийг даалгасан байна. 

OutKast хамтлагийн ‘Aquemini’ цомгийг бүхэлд нь сонсохыг хүсвэл та манай сайтын "Онлайн радио 24/7" хэсгээс сонсох боломжтой.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл