Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ.
"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна.
"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.
Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’
Олноо Сэм Күүк нэрээр алдаршсан Самуэл Күүк (1931-1964) нь дуучин, дуу зохиогч, хүний эрхийн төлөө тэмцэгч байлаа. Түүнд гайхамшигтай хоолой, уянгалаг дуу зохиох авьяасыг бурхан харамгүй өгсөн ч ердөө 33 насандаа хорвоогоос явсан юм.
60-аад оны үед түүнийг Soul хөгжмийн хаан хэмээн өргөмжилдөг байлаа. Түүний "You Send Me", "A Change Is Gonna Come", "Wonderful World", "Chain Gang", "Twistin' the Night Away", "Bring It On Home to Me" зэрэг дуунууд нь одоо ч хүмүүсийн сонсох дуртай дуунууд хэвээр байгаа юм. Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо зориулан түүний хит дуунуудын нэг болох "A Change Is Gonna Come" дууг зориулж байна. Уг дуу нь Сам Күүкийн хамгийн сүүлийн цомог болох 1964 онд гаргасан "Ain't That Good News" цомгийн сингл юм. Хөгжим судлаачид "A Change Is Gonna Come" дууг Сэм Күүкийн хамгийн шилдэг дуу хэмээн тодорхойлдог байна. Уг дууг Сэм Күүкийн эргэн тойрныхон болох Хүний эрхийн төлөөх хөдөлгөөнийхөн, Африкийн хар арьст Америкчуудын хүсэлтийн дагуу бүтсэн хэмээн үздэг. Дууны үндсэн санаа нь "Энэ зүйл маш удаан хугацаанд үргэлжиллээ. Удахгүй өөрчлөлт гарна гэдгийг би мэдэж байна" гэсэн агуулгатай.
‘A Change Is Gonna Come’
I was born by the river in a little tent
Oh and just like the river I've been running ever since
It's been a long, a long time coming
But I know a change gonna come
Oh, yes it will
It's been too hard living, but I'm afraid to die
Cause I don't know what's up there beyond the sky
It's been a long, a long time coming
But I know a change gonna come
Oh, yes it will
I go to the movie, and I go downtown
Somebody keep telling me "don't hang around"
It's been a long, a long time coming
But I know a change gonna come
Oh, yes it will
Then I go to my brother, and I say, "brother, help me please"
But he winds up knockin' me back down on my knees
Lor’, there been times that I thought I couldn't last for long
But now I think I'm able to carry on
It's been a long, a long time coming
But I know a change gonna come
Oh, yes it will