Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №25 The Beach Boys, ‘God Only Knows’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №25 The Beach Boys, ‘God Only Knows’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.

The Beach Boys, ‘God Only Knows’

Америкийн алдарт Бийч Бойс хамтлагийн 1966 оны "Pet Sounds" цомогт багтсан алдартай дуунуудын нэг бол бид бүхний өнөөдөр сонсох ‘God Only Knows’ дуу юм. Дууны шүлэг тухайн цаг үедээ ер бусын сэдэвтэй байлаа. Дууны үгийг Брайн Вилсон болон Тони Ашер нар бичсэн бөгөөд тэд "Сохор байсан ч амьдралын мөн чанарыг харах чадвар байдаг" гэсэн санааг дуундаа шигтгэж өгсөн байдаг. Брайн уг дууны бичлэгт бүрээ, хонх, баян хуур зэрэг өвөрмөц хөгжмийн зэмсгүүд ашигласан нь дууг улам бүр сонирхолтой болгосон байна. ‘God Only Knows’ дууны бас нэг онцлог шинж нь уг дууг хөгжмийн маш олон урсгал чиглэлд хамааруулж болохоор найруулгатай дуу юм. 

‘God Only Knows’

I may not always love you
But as long as there are stars above you
You never need to doubt it
I'll make you so sure about it

God only knows what I'd be without you

If you should ever leave me
Though life would still go on believe me
The world could show nothing to me
So what good would living do me?

God only knows what I'd be without you

If you should ever leave me
Well, life would still go on, believe me
The world could show nothing to me
So what good would living do me?

God only knows what I'd be without you
God only knows what I'd be without you
God only knows

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл