Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №33 Ike and Tina Turner, ‘River Deep – Mountain High’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №33 Ike and Tina Turner, ‘River Deep – Mountain High’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. Өнөөдөр та бүхэндээ танилцуулах дуу бол алдарт Ike and Tina Turner хослолын дуулсан ‘River Deep – Mountain High’ дууг танилцуулахаас гадна уг дууны алдартай ковер хувилбаруудыг хамтад нь танилцуулахаар бэлтгэлээ.

Ike and Tina Turner, ‘River Deep – Mountain High’

1960-1970 оны хооронд гэр бүлийн хослол болох Ike and Tina Turner хөгжмийн ертөнцөд ид мандаж байлаа. Тэдний "River Deep – Mountain High" болон "Proud Mary" дуунууд нь Греммигийн хүндэтгэлийн танхимд заларсан байдаг. Өнөөдөр үзэгч түмэндээ танилцуулах ‘River Deep – Mountain High’ дуу нь 1966 онд олон нийтэд танилцуулагдсан ба Америкт төдийлөн амжилт олоогүй ч Европ тивд хит жагсаалтуудыг тэргүүлсэн юм. Уг дуу нь 3:40 минут үргэлжилдэг боловч 1968 онд домогт Deep Purple хамтлаг 10 минут үргэлжлэх урт ковер хувилбарыг нь дуулж өөрийн цомогтоо оруулсан нь хит жагсаалтыг тэргүүлсэн юм.

Мөн 1968 онд Английн домогт The Animals хамтлаг Every One of Us цомогтоо ковер хийж оруулсан нь бий. 

1996 онд Канадын хүчирхэг хоолойт дуучин Селин Дион ‘River Deep – Mountain High’ дууг ковер хийн алдарт "Falling Into You" цомогтоо багтаасан байдаг.       

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл