Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №34 The Righteous Brothers, ‘You’ve Lost That Lovin’ Feelin”
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №34 The Righteous Brothers, ‘You’ve Lost That Lovin’ Feelin”

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.

The Righteous Brothers, ‘You’ve Lost That Lovin’ Feelin”

"Soul хөгжмийн цэнхэр нүдтэнүүд" хочтой Билл Мидлей, Бобби Хатфилд нар анх таван хүний бүрэлдэхүүнтэй Параморс хамтлагаас өрх тусгаарлан 1962 онд өөрсдийн "The Righteous Brother" хамтлагаа байгуулсан түүхтэй. Тэд 1962-1971 оны хооронд маш идэвхтэй уран бүтээлээ туурвиж хэд хэдэн цомог гаргаж амжсан байдаг. Тэдний хоолой өөр хоорондоо маш сайн хоршиж чаддаг байлаа. Билл Мидлейн баргил баритон хоолой, Боббигийн тенор хоолойтой төгс хосолж чаддаг байлаа. Гэвч "The Righteous Brother" хамтлаг карерийнхээ түүхэнд 1981 он хүртэл 10 жил завсарласан нь бий. 

Тэдний 1964 оны "You've Lost That Lovin' Feelin'" дуу нь хамтлагийн нэрийн хуудас болсон дуу болтлоо олонд танигдсан байдаг. 1965 онд уг дуу Америк болон Англи улсад аль алинд нь хит жагсаалтыг тэргүүлснээс гадна 1999 оны байдлаар Америкийн радио, телевизээр найман сая гаруй удаа 2011 он гэхэд ойролцоогоор 15 сая гаруй удаа эгшиглэсэн гэсэн судалгаа хүртэл бий. Тэр ч утгаараа "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад дээгүүр байр эзэлсэн биз ээ. 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл