ШИЛДЭГ ТОГЛОЛТ: Sade Live In Las Vegas
ШИЛДЭГ ТОГЛОЛТ: Sade Live In Las Vegas

 

Үзэгч сонсогчдынхоо амралтын өдөрт зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Английн алдарт дуучин "Sade"-ийн "Sade Live In Las Vegas" амьд тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.

Sade 

Нигер гаралтай Английн алдарт дуучин, дуу зохиогч, жүжигчин Sade 80-аад оны эхээр Pride брендийн загвар зохион бүтээгч бас загвар өмсөгчөөр ажиллаж байжээ. Харин 1983 онд Epic Records компанитай гэрээ байгуулан уран бүтээлийн замналаа эхлүүлж анхны "Diamond Life" цомгоо гаргажээ. Уг цомог нь хамгийн өндөр борлуулалттай цомгоор нэрлэгдсэн ба 1985 онд гаргасан хоёр дахь студийн Promise цомог нь ч өндөр борлуулалттай байж хит жагсаалтуудыг тэргүүлсэн байна. Тэрээр зөвхөн Европт төдийгүй Америкт ч нэр алдар нь түгж 1986 онд Гремми наадмаас шилдэг, шинэ дуучин шагналыг хүртсэн юм. Тэрээр найман жил гаруй хугацаанд тайзан дээр гараагүй удсаны эцэст 1999 оноос дахин уран бүтээлээ үргэлжлүүлсэн байна. 

Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо толилуулж буй дуучин Sade-ийн "Sade Live In Las Vegas" амьд тоглолтод түүний бүхий л хит уран бүтээлүүд эгшиглэх болно. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл