ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТ: Westlife Comeback
ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТ: Westlife Comeback

 

Үзэгч сонсогчдынхоо амралтын өдөрт зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Ирландын хөвгүүдийн "Westlife" хамтлагийн 2008 оны "Comeback" амьд тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.

Westlife

90-ээд оны төгсгөл 2000-аад оны эхэн үед дэлхий нийтийг байлдан дагуулж байсан хөвгүүдийн хамтлагуудын нэг нь Ирландын алдарт Westlife хамтлаг юм. Westlife хамтлаг нь 1998 онд байгуулагдан удалгүй анхны Westlife нэртэй цомгоо гаргасан нь сонсогчдод шууд хүрч цомогт багтсан дуунууд нь хэд хэдэн орны хит жагсаалтыг тэргүүлэх болсон байна. Тэд 2012 он хүртэл 11 студийн цомог гаргаж дэлхий даяар 45 сая хувь борлуулсан байна. Тэдний Youtube хуудас дахь албан ёсны сувагт нь давхардсан тоогоор 300 сая гаруй хэрэглэгч хандсан байдаг байна. 

Westlife хамтлаг 2012 онд тарсан ч өнгөрсөн жилээс дахин нэгдэж шинэ цомог гарган аялан тоглолтоо дэлхий даяар хийж эхэлсэн байна. Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо толилуулж буй амьд тоглолтод Westlife хамтлагийн бүхий л хит дуунуудын цуглуулга гэж хэлж болно. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл