СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-04-23

ЭМДЕГ: Л-Карнитин тураах эм нь ЭДМ-ын сангийн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтаагүй

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад тураах эм оруулж ЭМДС-аас санхүүжүүлсэн гэх ташаа мэдээлэл цахим орчин цацагдсан. Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас дараах тайлбарыг өгөв. 

ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгор: 

-Тус эм нь зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүртгэлтэй ч, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байдаггүй бөгөөд ЭМД-ын сангаас нэг ч төгрөгийн санхүүжилт олгоогүй болохыг мэдэгдэж байна. 

Эмийн үнийн хөнгөлөлт олгох жагсаалтад Монгол Улсад бүртгэгдсэн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтаас тодорхой арга аргачлал, шалгуураар сонгодог бөгөөд дээрх эм нь багтаагүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.