СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы үеэр “Ази, Номхон далайн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвийн хүрээнд болсон ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжил нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг урагшлуулах болохыг тэмдэглэж хэлэв. Цахим холболт, өөрчлөлт нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, бизнес, аж үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлж, ард иргэдэд шинэлэг үнэт зүйл, үйлчилгээгээр хангахын зэрэгцээ аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг урагшлуулж, тогтвортой хөгжлийн шинэ боломжийг нээж өгч байна. Гэсэн хэдий ч цахим холболт, өөрчлөлтийг урагшлуулахын тулд засгийн газар, хувийн хэвшил болон бусад оролцогч талууд, ялангуяа тус бүс нутгийн нэн буурай хөгжилтэй, гэдгийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын АНДЭЗНК, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газар, Азийн технологийн их сургуультай хамтран зохион байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд цахим инновац” сэдэвт тусгай арга хэмжээнд оролцож, үг хэлэв.

Тусгай арга хэмжээнд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Ацуко Окуда, Далайд гарцгүй хөгжиж буй улсын олон улсын судалгааны төвийн захирал Д.Дөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, НҮБ-ын АНДЭЗНК-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологи, хөгжлийн хэлтсийн дарга Тэ Хён Ким, Казахстан Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагын газрын захирал Нуржан Рагмент, Азийн технологийн их сургуулийн Хиймэл оюун ухааны төвийн захирал доктор Монгкол Экпаньяпонг нар үг хэлж, мэдээллийн технологийн хөгжил, тулгамдаж буй асуудлууд, инновацын төв, тогтвортой хөгжлийн ухаалаг инновацын шийдлүүд сэдвээр танилцуулга хийж, илтгэл тавилаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.