СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Насанд хүрээгүй хүүхдэд "Амттан авч өгнө" гэж мэхлэн, харилцаа тогтоосон этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Насанд хүрээгүй хүүхэдтэй хуурамч хаяг үүсгэн чаталж байсан иргэнийг эцэг эхийн тусламжтайгаар баривчилжээ.

Тус этгээд нь сурагч охинд амттан авч өгөх, сургууль гэрийг нь асууж, улмаар гэрийнх нь гадаа сургуулийнх нь гадаа уулзъя гэж бичсэнийг тухайн охины ээж нь мэджээ. Ингээд бусдад сэрэмжлүүлэх үүднээс тус этгээдтэй харилцаж, ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн хамт олонтой хамт гэмт этгээдийг үйлдэл дээр нь баримт нотолгоотой баривчилсан тухайгаа өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.    

-Өчигдөр унтах гээд хүүхдүүдийнхээ утсыг хурааж аваад Wifi-г нь хаах зорилготой байж байтал охины минь утсанд чат ирэв. Хальт хартал юу вэ нэг боловч дараа нь бас өөр хэн нэгний хүүхэд гэмт хэргийн хохирогч болчих байх гэсэн үүднээс таслан зогсооход бага ч гэсэн нэмэр болъё гэж бодоод охиныхоо өмнөөс хуурамчаар чаталж эхэллээ. . Анхаарал хэнд ч илүүдэхгүй балиар царайтай новшийг хараад аваарай!!!!

Аа тийм нэмж зөвлөхөд аль болох хүүхдийнхээ зураг бичлэгийг сошиал дээр тавихгүй байх нь зөв санагдлаа.
манайхан хонхны баяр, 9 сарын 1-нд сургуулийн гадаа зураг оруулдаг анхаармаар юм байна лээ шүү. Одоо хүүхдүүдээ ангид нь оруулж өгч ангиас нь авч байх болно гэжээ. 

Иймд эцэг эхчүүд та бүхэн өөрийн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хэнтэй цахим орчинд харилцаа үүсгэж байгааг нягталж байхыг хүсье.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.