Анхаар: Өлзийтийн товчооны орчимд зам тээврийн ноцтой осол гарлаа
Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчооны постын орчимд цeмeнт ачиж явсан том оврын ачааны автомашин осол гаргаж, 13 машин мөргөлдсөн ноцтой осол гарав.
Том оврын автомашин осол гаргах үедээ авто замын төлбөр хураах цэгийг мөргөсөн бөгөөд уг ослын улмаас 13 автомашин зам тээврийн осолд өртсөн байна.
Уг ослын улмаас урьдчилсан байдлаар хоёр хүн гэмтсэн бөгөөд эд матeриалын хохирол их хэмжээтэй учирсан тул Тээврийн цагдаагийн албанаас ослын газарт үзлэг хийж, уг ослыг тогтоох юм.
Энэ осолд холбогдсон том оврын ачааны автомашины жолооч Г /30 настай/ нь өмнө нь удаа дараа буюу /15 удаа/ замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байсан. Зам тээврийн осолд холбогдох үедээ жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь хуулийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулаагүй зөрчилтэй байсан аж.
Тээврийн цагдаагийн албанаас том оврын автомашинтай жолооч нарыг автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.








Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.