СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-17

“Цайны цагийн зочин”-д та ч уригдаж болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Мэдээ мэдээллийн LiveTV.mn онлайн телевиз, өдөр бүр 13 цаг тутмын “Цайны цагийн зочин” нэвтрүүлэгтэй боллоо. Өчигдрөөс эхэлж үзэгчдийн хүртээл болсон тус нэвтрүүлэгт салбар салбараас зочин уригдаж, цаг үеийн асуудлаар ярилцах юм.

Анхны зочноор ЦЕГ-ын урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Батжаргал уригдаж ирэх сарын 1-нээс хэрэгжих замын хөдөлгөөний шинэчилсэн найруулгын дүрмийн талаар ярилцан, цаашдын үйл ажиллагааны явц, төлөвлөгөөний талаар иргэдэд мэдээлэл өгсөн бол өнөөдөр ОХУ-ын Буриадын үндэсний дуу бүжгийн “Байгал” театрын дуучин Б.Ганцэцэг уригдлаа. Ярилцлагыг “Нюанс” попера хамтлагийн ахлагч, дуучин М.Амарсанаа хийсэн нь содон байлаа.

Тэрбээр өөрийн уран бүтээл болоод Монголд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж айлчлан тоглох гэж буй театрынхаа уран бүтээлчдийн энэ сарын 22-23-нд толилуулах “Гала-концерт”, “Баргужин Төхөм” домгийн сэдэвт бүжгэн жүжгийн тухай үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.