СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-08

Б.Уянга: Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлт Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдэд хамаарахгүй

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон “Стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувь эзэмшлийг 34 хувьд хязгаарлах” заалт гаднын хөрөнгө оруулалтыг Монголоос зугтаалгах нөлөө үзүүлж болзошгүй гэсэн мэдээлэл гаднын хэвлэлүүдэд гарч байгаа билээ.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаас цаг үеийн асуудлаар тодруулахад “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд 5.7 "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглоно” гэсэн нэмэлт орсон нь үнэн.

Гэхдээ 5.8-д нь "...Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хувьцаанд хамаарахгүй" гэсэн байгаа. Тэгэхээр . Түүнчлэн, ирээдүйд хийгдэх том хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрт сөргөөр нөлөөлөхгүй” гэсэн хариулт өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.