СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-08

🔴Ц.Даваасүрэн: Хямд орон сууцуудыг захиалгаар бариулж, хоёр сая төгрөгөөс доош орлоготой иргэдэд 20 жилээр зээлүүлнэ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина. Өнгөрсөн хугацаанд орон сууцны санхүүжилтийн асуудлыг ипотекийн зээлийн санхүүжилтээр шийдэж ирсэн. Одоо Төрийн орон сууцны корпораци захиалгаар орон сууц бариулж, иргэдэд зээлээр нийлүүлнэ.

Ипотекээр орон сууц авч буй иргэд орлогын боломжтой байна гэсэн үг. Судалгаагаар сард хоёр сая төгрөгөөс дээш орлоготой иргэд ипотект хамрагдаж чадсан байна.

. Зарим иргэд түрээсэлж болно.

Төрөөс орон сууц барих газар олгож байгаа учир өндөр ашиг харах шаардлагагүй. Бидний тооцож байгаагаар мкв хоёр сая орчим төгрөг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.