СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-08

🔴Г.Баасан: Сонгуулиар авлигачдын өгснийг нь аваад, сонголтоо хийхдээ шударга хүн сонгох хэрэгтэй

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

2024 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцох нам, эвслүүд тодорч, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах үйл ажиллагаа ид явагдаж байгаа энэ үед АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс дараах мэдэгдлийг гаргажээ.

Өмгөөлөгч Г.Баасан: 

-Монгол Улсын төрийн эрхийг мөнгөөр худалдаж авдаг байдал ил тод харагддаг боллоо. Энэ жилийн сонгууль хамгийн доод тал нь 600 мянгаас нэг сая, дээд тал нь 1,5 тэрбумаар баталж өгсөн байгаа. Энэ бол төрийн эрхийг мөнгөөр худалдаж авах гэсэн том үйлдэл. Намууд хууль бус үйлдэл хийдэг хүмүүсийг дэвшүүлэхгүй байхыг уриалж байгаа. Нэр дэвшүүлсэн тохиолдолд сонгогчид та бүхэн өөрийн болон үр хүүхэд, улсынхаа төлөө өгснийг нь аваад, худалдан авалтад нь хариулахдаа хууль, эдийн засгийн мэдлэгтэй, шударга хүмүүсийг сонгохыг уриалж байна гэв.

Мэдэгдэлд, 

1. Улс, үндэсний ашиг сонирхол, ард түмний эрх ашгийг ямагт дээдлэн сахидаг, эрхэм ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх чадвартай, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, гэмт хэрэг, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй өв тэгш эрдэм боловсролтой, эв хамт эх оронч санаатай хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхийг улс төрийн бух намуудад уриалж байна.

2. Оюутолгойн гэрээний, Эрдэнэтийн, Хөгжлийн банкны, Нүүрсний хулгайн, Ногоон автобусны, Төмөр замын, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн, Боловсролын зээлийн сангийн, газрын наймаа гэх авлигын хэрэгт холбогдсон, эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхээр шийтгүүлсэн авлигач улс төрчид, тэднийг дэвшүүлсэн нам, эвслийг дэмжихгүй байхыг иргэд, сонгогчдод уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.