СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эм, эмнэлгийн хэрэгсэл авах хөрөнгөө завшсан албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүлэв

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 долоо хоногийн өмнө

Булган аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Энхтуяа, нягтлан бодогч М.Ууганчимэг, эмийн ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан нарт холбогдох хэрэгт тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Эрүүл мэндийн төвийн дарга нь албан тушаалаа урвуулж, 2022 оноос хойш удаа дараа байгууллагынхаа данснаас мөнгө гаргуулж, хэд хэдэн нэр төрлийн эм, тарилга, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч буй мэтээр хуурамч баримт бүрдүүлэн их хэмжээний мөнгө Төрийн сангийн данснаас гаргуулан авсан байна. Ингэхдээ тус аймгийн Булган сумд эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг СОБЦ ХХК-ийн захирал Г.Батцэцэгээс хоосон баримт бичүүлэн авч, тухайн аж ахуйн нэгжийн данс руу мөнгө шилжүүлчихээд бэлнээр гаргуулан авдаг байсныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар тогтоосон аж. Түүгээр ч зогсохгүй дээрх Эрүүл мэндийн төвийн хоёр албан тушаалтан зуны амралтаараа Хөвсгөл аймгийг зорих үедээ сумынхаа нэгэн хүнсний дэлгүүрээс багагүй хэмжээний бараа зээлээр авч, түүнийхээ төлбөрийг байгууллагынхаа Төрийн сан дахь данснаас гаргуулан төлсөн гэнэ.

Эл хэрэгт холбогдсон гурван хүнд прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллагдагчаар тооцсон аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.