СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүг нэмж шалгаж дуусжээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 долоо хоногийн өмнө

Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад шилжүүлжээ. Тус хэлтсийнхэн дөрөвдүгээр сарын 22-26-нд эрүүгийн 877 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 12-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэхээр болсны дотор дээрх хүний үйлдэл багтсан аж.

ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүгийн гэр, албан өрөө, хамаарал бүхий хүмүүсийнх нь оффист 2021 оны наймдугаар сард хууль сахиулагчид нэгжлэг хийж, удалгүй үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр эрх мэдлээ ашиглан аж ахуйн нэгжийг шантаажилж, хахууль авсан гэх үйлдэлд холбогдсон байдаг. Тодруулбал, ГЗБГЗЗГ-аас 2020 оны гуравдугаар сард “Орон зайн мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан аж. 2.6 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй эл тендерт “Ютилити солюшн” ХХК шалгарсан байна. Гэтэл юм.

Мөн байдаг. Уг газрыг олгоход Л.Гансүх, Ц.Ганхүү нар нэг нутаг, нэг сургуульд сурч байсан нь нөлөөлсөн гэдэг. Ц.Ганхүүгийн хамаарал бүхий хүмүүсийн “Инэл”, “Твин хаус” ХХК-ийнхан дархан цаазат бүсэд авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” нэртэй хотхон барьж, ашиглалтад оруулсан юм. Энэ бүхэнд ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүг оролцоотой байж болзошгүй хэмээн хамтатган шалгуулсан юм.

Мөн АТГ-аас шүүхэд шилжүүлэхээр болсон хэргүүд дотор төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчийн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхнээс хахууль авсан гэх үйлдэл ч багтжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.